• Өнөөдөр 2025-04-30

Б.Сэр-Од бариандаа орж чадалгүй, тэмцээнээ дуусгалаа

2021-08-08,   534

                Олимпын наадмын хамгийн их тэсвэр тэвчээр шаарддаг төрлүүдийн нэг марафон гүйлтийн тэмцээн өчигдөр боллоо.
 
Эрэгтэйчүүдийн марафонд нийт 106 тамирчин оролцсоноос Монгол Улсаас хоёр тамирчин оролцлоо. Тодруулбал, Ц.Бямбажав 42 километр замыг хоёр цаг 21 минут 32 секундэд туулан 56 дугаар  байрт орсон бол 39 настай Б.Сэр-Од харамсалтайгаар бариандаа орж чадалгүй, замын дундаас тэмцээнээ дуусгалаа.
 
31 настай Ц.Бямбажавын энэхүү хугацаа нь түүний энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт бөгөөд нэгдүгээр байранд орсон тамирчнаас 12 минутаар хоцорсон байна.

Б.Сэр-Од бариандаа орж чадалгүй, тэмцээнээ дуусгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188