• Өнөөдөр 2025-04-30

T.Тулга долдугаар байрт орлоо

2021-08-07,   514

"Токио-2020" зуны олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон ОУХМ Т.Тулга дагах барилдаанд хожигдсоноор жиндээ долдугаар байр эзэлсэн амжилтаар олимпыг өндөрлүүллээ.
 
Унгарын нэр дээрээс барилдаж буй орос бөх И.Мусукаев хоёрдугаар үед 2:2-оор тэргүүлж явсан. Бүхэл хоёр оноо авсан нь түүнд давуу тал авчирсан юм. Харин цаг дуусахаас хэдхэн секундын өмнө манай бөх өрсөлдөгчийнхөө хөлд орж ард нь гарсан ч энэ боломжоо оноо болгож чадсангүй. Ингээд эцэст нь 4:2-оор дийлдлээ. Хэрэв түүнийг хожсон бол цааш хүрэл медалийн төлөө барилдах байлаа.

 


T.Тулга долдугаар байрт орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188