Улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг байгуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр эмнэлгийн зориулалтын хүчилтөрөгчөөр Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудыг 24 цаг тасралтгүй бүрэн хангах нөхцөл боломж бүрдэж байна.
Тус үйлдвэр хоногт 80 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай, агаараас хүчилтөрөгчийг шууд шүүж үйлдвэрлэхээс гадна баллоныг цэнэглэдгээрээ онцлогтой ажээ.
Нэгдсэн эмнэлэг нь хүчилтөрөгчийн 20 баллонтой аж. Харин “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас 10 ширхэг баллон хандивласнаар нөөцөндөө 30 ширхэг баллонтой болжээ.
Хагалгаа болон эрчимт эмчилгээнд хэвийн үед хоногт зургаагаас долоон баллон хэрэглэдэг байсан бол ковидын нөхцөл байдлын үед 40-50 хүчилтөрөгчийн баллоныг тээвэрлэн ирж иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж, амь нас, аюулгүй байдлыг нь хангаж байсан талаар нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Мөнхбат мэдэгдсэн. Харин хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орсноор энэ байдал бүрэн шийдэгдэж байгаа аж.
Ташрамд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын захиалгаар 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах төслийн хүрээнд “Сүвэн уул” ХХК гүйцэтгэжээ.
| Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |