“Увс аймгийн аялал жуулчлалын асуудлууд” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Улаангом хотноо болж байна. Цар тахлын улмаас Монгол орноор гадаадын жуулчид аялах боломжгүй байгаа энэ үед Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компаниудын төлөөллийг аймаг орон нутагтаа урьж, 10 хоногийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн аялалыг “Төгс цэнхэр хязгаар” ТББ-гаас аймгийн ЗДТГ, БОАЖГ-тай хамтран зохион байгуулж байгаа аж.
Тус аялалд 35 хүн хамрагдаж, Увс аймгийн үзэсгэлэнт газруудаар аялаж буйгаас гадна жуулчны бааз, хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж чиглэл өгч байна.Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Засаг дарга Ч.Чимэд, БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа нарын албаны хүмүүс оролцож, Увс аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол аялалд оролцож буй тур, гайд компаниудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, багш нар, аялагчид ч гэсэн өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм.
Энэ үеэр Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд руу явах замыг сайжруулах, жуулчны бааз, амралт сувилалын газруудыг олноор байгуулах, автомашины засвар үйлчилгээг хүрэлцээтэй болгох, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх, хүн олноор очдог газруудад эко бие засах газар хүрэлцээтэй хэмжээгээр байгуулах хэрэгтэй гэсэн асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Уулзалтад оролцогчид Увс аймгийн байгаль үнэхээр тансаг сайхан юм гэдгийг дуу нэгтэй магтаж, 200 км-ын радиус дотор дэлхийн зургаан бүс бүслүүрийг багтаасан байгалийн өвөрмөц тогтоцууд байгаа нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар их дэмжлэг болно гэж байлаа. Тэрчлэн Увс аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бодлогын түвшинд анхаарч ажиллан томоохон бүтээн байгуулалтыг хийж Боршоо боомт, Дэглий цагаан нисэх буудлыг өргөтгөж байгаа нь үнэхээр сайшаалтай байна, харин цаашид Увс аймагт аялал жуулчлалыг хөгжүүлье гэж бодож байгаа зөв бодлого хэрэгтэй гэдгийг уулзалтад оролцогчид онцоллоо.
Увс аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй жуулчны бааз, аймгийн төвд 10 орчим ресторан байгаа аж.
| Увсад аялал жуулчлал хөгжих боломж бүрдсэн гэж үзжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |