Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.
Тухайлбал, энэ сарын 16, 17-нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох бол 21, 22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно. Мөн наймдугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан болно гэж Монгол бөхийн холбооноос мэдээллээ.
Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахаар болсон юм.
Энэ дагуу наймдугаар сард болох барилдаануудыг задгай талбайд, үзэгчгүй зохион байгуулахаар болсон гэв.
| Энэ сарын 16, 17-нд Хүй долоон худагт 128 бөхийн барилдаан болно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |