Нийслэлийн Амгалан амаржих газраас Хавдар судлалын үндэсний төвтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хөхний хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нутагшуулах зорилготой ажлын байрны онол, дадлага хосолсон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.
Энэ хүрээнд долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ЭЭЭТ-ийн мэс заслын эмч нар хөхний хавдрын мэс заслуудыг хийж эхэлсэн байна. ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч, хөхний багийн ахлагч П.Батсүхээр ахлуулсан тус амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчлэх тасгийн эрхлэгч П.Сэргэлэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Ганболд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Долгормаа, мэс заслын сувилагч Т.Мөнхцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч П.Уянга нарын баг бүрэлдэхүүн хөхний хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.
Амгалан амаржих газарт умай, умайн хүзүү, өндгөвчний хавдрыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар авах эмчилгээ хийгддэг бөгөөд цаашид хөхний хавдрын мэс заслыг нутагшуулснаар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж буй чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Амгалан амаржих газар
| Амгалан амаржих газарт хөхний хавдар авах мэс заслыг анх удаа хийлээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |