Эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, чанар стандартад хяналт тавьж, наймдугаар сарын 1-нээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээр гаднаас эм тариа авахуулахгүй байхыг Шадар сайд үүрэг болгосон.Энэ ажлын хүрээнд холбогдох яам, агентлагийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар наймдугаар сарын 7-ны өдөр УОК-ын дэргэдэх шуурхай ажлын хэсэгт танилцууллаа.
Одоогийн байдлаар эм ханган нийлүүлэх төвүүдэд эмийн нөөц тасалдаагүй, үнийн хувьд тогтвортой байгаа гэлээ. Цаашид Эрүүл мэндийн яамнаас вирусын эсрэг эмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд 3 төрлийн эмийг ерөнхий гэрээгээр оруулж ирэх бөгөөд нийт 168 мянган тун эмийг захиалжээ. Харин наймдугаар сард 26 мянган тун эмийг нийлүүлэх аж. Мөн халдварын хүнд шинж тэмдэгтэй иргэдэд хэрэглэдэг, нас баралтаас урьдчилан сэргийлэх өндөр үйлчлэлтэй “Тоцилизумаб эмнээс 2000 ширхэгийг ойрын хугацаанд нийлүүлэхээр болжээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо вирусийн эсрэг Умифеновир/арбидол/,Фабипиавир зэрэг 2 төрлийн эмийг үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа аж.
М.Хонгорзул
| Энэ сард 26 мянган вирусын эсрэг эм нийлүүлэгдэнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |