Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Сайд Моллай “Токио-2020” зуны олимпоос мөнгөн медаль хүртэж, монгол түмний бахархлыг төрүүлсэн билээ. Монголчууд түүнд Молом хэмээх монгол нэр өгөөд буй. Тэгвэл түүнийг алтан медалийн төлөө барилдах тэр агшинд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн иргэн Ш.Алтантөр Б.Оюунгэрэл нар дөрөв дэх хүүгээ өлгийдөн авчээ. Улмаар Монгол Улс дэлхийн олимпоос мөнгөн медаль хүртсэн түүхэн үйл явдалтай давхцан дахин хүүтэй болсноо билэгшээн хүүдээ Б.Мөнхмолом гэх нэр хайрласан байна. Б.Мөнхмоломын ах нарыг Б.Мөнх-Амгалан, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнх-Оргил гэдэг ажээ.
Энэхүү гэгээлэг үйл явдлын талаар Б.Оюунгэрэлээс тодруулахад “Би долдугаар сарын 27-нд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Яг намайг өвдөөд, төрөх ор луу гарч байхад Монгол Улсын бөх Саид Моллай Токиогийн олимпын алтан медалийн төлөө барилдаж байсан юм билээ. Харамсалтай нь Сайд Моллай маань ялагдаж, мөнгөн медаль хүртсэн байна лээ. Би сүүлд барилдааныг нь үзсэн. Миний хань, аав, ээж бүгд эмнэлгийн гадна намайг төрөхийг хүлээж байхдаа Саид Моллайн барилдааныг үзсэн гэсэн. Тэгээд аав нь хүүдээ Б.Мөнхмолом гэдэг нэр хайрласан.
Бид дөрвөн хүүтэй. Б.Мөнхмолом хүү маань одонгийн хүүхэд юм. Хүүгээ төрхөөс өмнө аав нь “ах нарынх нь нэрийн “Мөнх”-ийг оролцуулаад нэр өгнө” гэж ярьдаг байсан. Харин ийм хувь тохиолтой, сайхан нэр хүүдээ өгнө гэж бодоогүй байсан.
Манай өвөөгийн аав сум, аймагтаа нэртэй, сайн бөх байсан гэсэн. Бөхийн удамтай болохоор миний хүү эх орныхоо нэрийг гаргасан том бөх болох ерөөлтэй байх” гэлээ.
| Б.ОЮУНГЭРЭЛ: Миний хүү А.Мөнхмолом Саид Моллай шиг сайн бөх болох байх |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |