Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр хийсэн хяналт шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг танилцууллаа. Шалгалтын үеэр нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. БОАЖЯ-аас аливаа зориулалтаар тарвага агнахыг гурван жил хориглосон билээ.
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 137 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 22,947 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 261 объектын 80.749 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан.
Хяналт шалгалтаар нийслэлийн зүүн чандарлах төвийн шар бүсэд гар угаах нөхцөл хангагдаагүй, гар угаах уусмал нь хаяг шошгогүй, голомтын халдваргүйжүүлэлт хийх уусмалыг баримжаагаар найруулсан, халдвартай бүсийн ажилтан хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмсөөгүй зөрчлийг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авчээ.
Вакцинжуулалт:
Нийслэлийн дархлаажуулалтын хоёр цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийг бүртгэх хуудасгүй, тандалтыг зааврын дагуу бүрэн гүйцэд хөтөлдөггүй, эрсдэлийг үнэлээгүй, яаралтай тусламж үзүүлэх хариу арга хэмжээний тоног төхөөрөмж, хэрэгсэл дутуу, мэргэшсэн эмчгүй зэрэг дутагдлыг илрүүлэн зарим нийтлэг зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйгээр ханган зөвлөн туслав.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 310 байцаагч ажиллаж нийт 7.193 авто машинаар нэвтэрсэн 17.786 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.
Энэ сарын 3-ны 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын авто тээврий̆н шалган нэвтрүүлэх товчоодоор хот руу орох чиглэлд 530 тээврийн хэрэгслээр 1.198 зорчигч, хотоос гарах чиглэлд 708 тээврийн хэрэгслээр 1.596 зорчигч нэвтэрсэн байна.
Говь-Алтай – Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусанд үзлэг хийж тарваганы нэг ширхэг нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн.
Хилийн хяналт шалгалт:
Улсын хилээр орсон 843 тээврийн хэрэгсэл, 1143 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж 144 иргэнийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Улсын хилээр гарсан 773 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэх, хяналт тавьж, 855 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 23 аж ахуйн нэгжийн 445.7 тн бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан нэвтрүүлж, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 16 тир автомашины гадаргууд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэн, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав.
Лабораторийн мэдээлэл:
Энэ сарын 5-нд улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 283 дээж шинжилгээнд ирж, 657 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр долоон дээж шаардлага хангаагүй байна.
Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:
Наймдугаар сарын 5-нд нийслэлд 503 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж 53 зөрчлийг илрүүлэн 39 буюу 73.5 хувийг арилгуулав.
Эх сурвалж: МХЕГ
| Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэрт тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |