• Өнөөдөр 2025-04-24

ХНХ яам, НҮБ-ийн Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллалаа

2021-08-05,   444

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ийн Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн удирдлагууд Дархан-Уул аймагт хамтарч хэрэгжүүлсэн төслүүдийн үйл явцтай танилцлаа.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар Дархан-Уул аймгийн ГБХЗХГазарт НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв” болон тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" –ийн үйл ажиллагаатай танилцан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ.

ХНХ яам, НҮБ-ийн Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188