• Өнөөдөр 2024-03-29

3х3 сагсан бөмбөгийн залуучуудын ДАШТ Монголд болно

2021-08-06,   478

          Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA)-ны 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ийг Монгол Улсад зохиох болсныг албан ёсоор зарлалаа. Тус тэмцээнийг зохион байгуулах гэрээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиод байх үеэрээ FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилистай уулзан байгуулсан гэж FIBA-аас мэдээллээ.
 
          FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис "Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож байгаа үлгэр жишээ Монгол улс болсоор байна. Тус улс FIBA 3x3 Азийн аварга, FIBA 3x3 U18 Дэлхийн аварга олон албан ёсны тэмцээнийг зохион байгуулж гайхалтай зохион байгуулагч гэдгээ батлан харуулсан" хэмээжээ. 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны тэмцээнд ОХУ-ын эрэгтэй баг түрүүлсэн бол эмэгтэй баг нь 2018 онд түрүүлж байв.
 

3х3 сагсан бөмбөгийн залуучуудын ДАШТ Монголд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188