• Өнөөдөр 2025-04-30

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

2021-08-06,   462

-ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН НОХОЙ ӨДӨР-

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.35-20.21
Барилдлага: Үл тохирох   
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
Суудал:Төмөр
 
         Аргын тооллын 8 сарын 6, Сугар гараг. Билгийн тооллын 28, Өглөгт охин одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
         Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188