• Өнөөдөр 2024-04-26

Иргэн Г.Ган-Очир гэртээ архидан согтуурч, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр саатуулагджээ

2021-08-05,   788

              Өнгөрсөн сонгуулийн үеэр олон нийтийн анхаарлын төвд орсон иргэн Г.Ган-Очир өчигдөр санал тоолох хар машины хакерын асуудлаар хэвлэлийн хурал хийх гэж байтал өөрийг нь цагдаагийнхан барьж хорьсон гэх мэдээллийг цахим орчинд нийтэлсэн.
 

Тэгвэл эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр тухайн өдрийн өмнөх шөнө иргэн Г.Ган-Очир ахуй хүрээнд архидан согтуурч, найз нөхөдтэйгээ муудалцаж, агсам тавьжээ. Улмаар хөршүүд нь "Амгалан тайван байдал алдагдууллаа" хэмээн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар болон 102 дугаарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид Г.Ган-Очирын гэрт очиж захиргааны арга хэмжээ авсан байна.

 
Иргэн Г.Ган-Очирт төрийн эрхийг хууль бусаар авах, худал мэдээлэл тараах гэх хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Тодруулбал, санал тоолох автомат машиныг хакердсан гэх хэрэг нь ТЕГ дээр шалгагдаж, хакердах боломжгүй гэдэг нь нотлогдож хаагдсан юм.

Иргэн Г.Ган-Очир гэртээ архидан согтуурч, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр саатуулагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188