• Өнөөдөр 2024-04-27

Өнөөдөр манай гурван тамирчин чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөнө

2021-08-05,   312

           Зуны олимпын 32 дахь удаагийн наадмын чөлөөт бөхийн төрөлд  өнөөдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр 10:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жингийн дагах барилдаан эхэлнэ. Уг жинд манай улсаас Болдсайханы Хонгорзул өрсөлдөж байгаа бөгөөд дагах барилдаанаа Гвиней улсын тамирчин Фатумата Камаратай хийнэ.
 
          Эргэн сануулахад, Б.Хонгорзул шөвгийн наймд Япон улсын тамирчин Рисако Кавайтай барилдаж, ялагдал хүлээсэн. Харин Рисако Кавай финалд шалгарснаар манай тамирчин Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болсон билээ. Уг жингийн шигшээ барилдаан 17:15 цагт эхлэх хуваарьтай байна. Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд манай улсаас Бат-Очирын Болортуяа дэвжээнд гарна. Түүний эхний учраа нь Гуам улсын тамирчин Р.Акино байна. Харин эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл зодоглоно. Тэрбээр энэ удаагийн олимпын наадмын эхний барилдаанаа Беларусийн бөх Денис Храмянковтой хийх оноолт таарчээ.

Өнөөдөр манай гурван тамирчин чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188