Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талон /хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ/-нд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг сургалтад хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилж ажилласнаар улс, аймгийн хэмжээнд улсаас хүнсний талон авдаггүй болж байгаа анхны сум болжээ.
Сургалтыг тус сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даваасүрэн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, тогооч, туслах малчин, туслах ажилтан, хөгжмийн багш, олборлогч, үйлчилгээний ажилтан зэрэг ажлуудад зуучилсан байна. Амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог гэдгийг иргэдэд ойлгуулж, бусад сумдад үлгэр дуурайлал болж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд 2021 онд нийт 166 өрхийн 985 гишүүн иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түдгэлзүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан байна. Одоогоор тус аймгийн хэмжээнд уг үйлчилгээнд хамрагддаг 1,532 өрхийн 8,049 иргэн байгаа ба энэхүү тоог багасгах зорилт тавьжээ.
Эх сурвалж: Хэнтий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
| Хэнтий аймгийн Баян-Овоо сум улсаас хүнсний талон авдаггүй болжээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |