• Өнөөдөр 2024-04-27

Ажлын байр хадгалахад зориулж 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ

2021-08-04,   421

              Эдийн засгаа аварч, эрүүл мэндээ хамгаалах цогц хөтөлбөрийг Засгийн газраас хоёрдугаар сард баталсан юм. Нийт арван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгох зорилготой бөгөөд одоогоор 3.3 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүний 1.7 их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалахад,  хөдөө өж ахуйн салбарыг хамгаалахад 319 тэрбум, ипотекийн зээлд 561 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
 
               Дээрх зээлийг олгосноор өнөөдрийн байдлаар 216 мянган ажлын байрыг хамгаалсан буюу ийм тооны хүн ажлаас халагдах эрсдэлийг арилгажээ. Нийт 2 их наяд төгрөгийг ажлын байр хадгалахад зарцуулна. Төв банк энэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.

Ажлын байр хадгалахад зориулж 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188