ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ намраас эхлэн хүнсний улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих болсноо мэдэгдсэн. Энэ томоохон ажлын хүрээнд арилжаанд оролцогч талууд болох тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдтэй уулзаж санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрэх, итгэмжлэгдсэн агуулахуудыг бэлтгэх, тус агуулахад ажиллах хүний нөөцийг сургах зэрэг бэлтгэл ажлыг базааж байна. Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 200 орчим тариаланчтай цахимаар болон биечлэн уулзалт зохион байгуулж, тэдний саналыг сонсоод байна.
Наймдугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаан буудайг биржээр арилжихад оролцох бүх талын төлөөлөл цуглаж, нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, анхны туршилтын арилжааг зохион байгууллаа.
.jpeg)
Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа болон холбогдох удирдлага, албан хаагчид, Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-ийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн, худалдагч тал буюу тариалан эрхлэгчид, худалдан авагч тал болох гурилын үйлдвэрүүд, дундын зуучлагч брокерууд оролцсон юм. Уулзалтын үеэр ХААБ-ээс улаанбуудайг хэрхэн арилжих тухай танилцуулга хийж, блокчейн технологид суурилсан анхны жишиг арилжааг зохион байгуулж, оролцогч талуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн энэхүү уулзалт нь арилжаанд оролцогч талуудын саналыг сонсож, нэгдсэн ойлголтод хүрч, биржийн арилжааг зөв зохион байгуулалттайгаар амжилттай эхлүүлэхэд чиглүүлэх зорилготой байсан. Тариаланчдын зүгээс, төр засгийн бодлого шийдвэрийг дагаж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд энэ жилээс эхлэн биржээр улаан буудайг арилжих нь цаг хугацааны хувьд тохиромжтой эсэх, улаан буудайн чанарыг баталгаажуулах субъект нь хэн байх, брокерууд ямар үүрэг оролцоотойгоор тариаланчийн өмнөөс ажиллах, ямар стандартаар арилжаа явагдах, худалдан авагч тал нь нь зөвхөн гурилын үйлдвэрүүд байх эсэх, бирж зөвхөн дотоодын арилжаа бус экспортын чиглэлд хэрхэн ажиллах зэрэг асуултыг нийтлэг асууж байлаа.
Түүнчлэн уулзалтад оролцсон гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл болох Улаанбаатар гурил компанийн салбарын захирал Ц.Оюунсүрэн биржээр дамжуулан арилжаа явагдсанаар чанарын баталгаатай түүхий эд худалдан авах давуу тал бий болохыг хэлж байсан юм.ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Төрийн зүгээс биржээр улаан буудайг борлуулах ажлын бэлтгэлийг хангасан. Тус ажлыг эхлүүлэх цаг нь болсон учир хугацаа алдалгүй энэ намраас арилжааг үе шаттайгаар эхлүүлэх нь зүйтэй. Анх удаа хүнсний буудайг биржээр арилжих гэж байгаа учир алдаа дутагдалтай зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алсдаа улаан буудайн үнэ цэнийг нэмэгдүүлж, экспортод гаргахад биржийн арилжаа зайлшгүй чухал гэдгийг онцоллоо. Ийнхүү Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд болсон загвар арилжаа, нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөсөн юм.
| Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаан буудайн туршилтын арилжааг зохион байгууллаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |