• Өнөөдөр 2024-04-27

Б.Хонгорзул Риогийн олимпын аваргад ялагдлаа

2021-08-04,   387

           Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдлаа. Эхний үед манай тамирчныг идэвхгүй барилдсан гэж үзэн торгуулийн 30 секунд тоолсон. Энэ хугацаанд оноо авч чадаагүй тул Кавай нэг оноотой боллоо.
 
         Харин хоёрдугаар үе эхлээд Кавай ард нь гарч хоёр оноо авснаар тэргүүлж эхэлсэн. Тоглолтыг хяналтдаа авч эхэлсэн Кавай дахин хоёр удаа ард нь гарч дөрвөн оноо авснаар 0-7 харьцаагаар Японы аварга яллаа. Тэрбээр шөвгийн дөрөвт Энэтхэг болон Болгарын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Японы бөх финалд шалгарвал Б.Хонгорзул дагаж барилдан хүрлийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Б.Хонгорзул Риогийн олимпын аваргад ялагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188