• Өнөөдөр 2024-04-27

Э.Бэхбаяр Ираны бөхөд ялагдаж, дагах барилдаан хийхээр боломжтой боллоо

2021-08-04,   360

         Э.Бэхбаяр шөвгийн наймд 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчид 4-1 харьцаагаар ялагдлаа. Эхний үед хоёр тамирчин идэвхгүй барилдсан тул Э.Бэхбаяр дээр торгуулийн 30 секунд тоолж эхэлсэн. Тус хугацаанд манай бөх оноо авч чадаагүй тул Реза 1 оноотой болсон. Харин хоёрдугаар үед Ираны бөхөд торгуулийн 30 секунд тоолсон. Тус хугацаанд Реза оноо авч чадаагүй тул онооны харьцаа 1-1 болсон.
 
         Үеийн төгсгөлд Э.Бэхбаяр дээр дахин 30 секунд тоолсон бөгөөд тус хугацаанд оноо авч чадаагүй тул 1 оноо алдсан. Э.Бэхбаяр эцсийн мөчид ардаа алдсанаар 4-1 харьцаагаар ялагдлаа. Реза шөвгийн дөрөвт Узбекистан, Оросын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Ираны бөх финалд шалгарвал Э.Бэхбаяр дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Э.Бэхбаяр Ираны бөхөд ялагдаж, дагах барилдаан хийхээр боломжтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188