Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр ээлжит чуулган долоодугаар сарын 16-31-ний өдрүүдэд цахимаар хуралдаж байна.
Чуулганыг Фужоу хотоос Боловсролын дэд сайд бөгөөд БНХАУ-ын ЮНЕСКО-ийн Үндэсний комиссын дарга, Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр чуулганы дарга Эрхэмсэг ноён Тянь Шюэжун даргалж байна. Дэлхийн өвийн хороо нь конвенцод оролцогч улсуудын Ерөнхий ассамблейгаас сонгогдсон Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцод оролцогч 21 улсын төлөөллөөс бүрддэг.
Хороо нь чуулганаараа оролцогч улсуудаас нэр дэвшүүлсэн өвийг үндэслэн конвенцын хүрээнд хамгаалах шаардлагатай дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэн бүхий байгалийн болон соёлын өвийг тодорхойлж, тэдгээр өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх, хасах, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн өвийн хадгалалтын нөхцөл байдлыг хянан шалгах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэдэг.
Энэхүү чуулганаар Монгол Улсаас Дэлхийн өвийн жагсаалтад 2015 онд бүртгэгдсэн “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” өвийн менежментийн төлөвлөгөөг авч хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
·Монгол Улсыг тус өвийн газрын хадгалалт хамгаалалтыг хэрэгжүүлэх менежментийн эрх бүхий байгууллагыг байгуулж, өмнөх шийдвэрүүдэд тусгагдсан хүсэлтийг хүлээн авч ажилласныг сайшаав;
·Монгол Улсаас Дэлхийн өвийн төвд менежментийн төлөвлөгөөний төслийг цаг хугацаанд нь илгээснийг онцлон тэмдэглэж, тус төлөвлөгөөнд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөл (ICOMOS)-өөс өгсөн зөвлөмжийг анхааралдаа авч хэрэгжүүлж ажиллахыг хүсэв;
·“Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” өвд нөлөөлөх үнэлгээг хийхдээ ойр орчимд хийгдэж байгаа төслийн үр нөлөө OUV буюу хосгүй үнэ цэнд нөлөөлж болзошгүй нөлөөллийн талаар мэдээлэл өгөхийг хүсэв;
·Тус өвийн газар нутгийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал болон дээр дурдсан ажлуудын хэрэгжилтийн тайланг менежментийн төлөвлөгөөний эцсийн төслийн хамт Дэлхийн өвийн төвд 2022 онд илгээхийг хүсэв.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга Монгол Улсыг төлөөлж чуулганыг зохион байгуулж байгаа БНХАУ болон Дэлхийн өвийн төвд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар бүхий л нөөц бололцоогоо ашиглан тус шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдлээ.
Эх сурвалж: Соёлын яам
| Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр чуулган хуралдаж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |