НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ. Өдгөө дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 28 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал болон хэвлэлийн эрх чөлөөний талаар Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Хэвлэлийн эрх чөлөөг ардчиллын ус, агаар гэлцдэг. Манай улсад хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна вэ?
-Үүнд хариулахын тулд баримт дурдах нь зүйтэй болов уу. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөний индексээ өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтэд танилцууллаа. Энэ жилийн тухайд Монгол Улс нь 180 орноос 68 дугаарт байрт жагсаж, хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтсан хэвээр байна. 2020 онд Монгол улс нь 73 дугаар байрт жагсаж байсан бол энэ жил таван байр урагшилсан амжилт үзүүлсэн. Байр урагшлах хамгийн том шалтгаан бол манай хэвлэл мэдээллийн салбарынхан, эвлэл холбоод, мэргэжлийн байгууллагууд нийлж зарим асуудалд дуу хоолойгоо амжилттай хүргэж чадсанд байгаа юм.
-Хэвлэлийн эрх чөлөөг намын дуу хоолой болгож байна гэх шүүмжлэлүүд нэлээд гарч байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Чөлөөт хэвлэл мэдээллийн үндсэн хэдэн зарчим бий л дээ. Үүнд, хараат бус, олон ургалч, бие даасан байх шаардлагууд эн тэргүүнд тавигдана. Хэрвээ эдгээр шаардлагуудаа хангаж чадахгүй бол хэвлэлийн эрх чөлөө гэж ярих нь утгагүй. Нэг тал, нэг намд үйлчилдэг хэвлэл мэдээлэл бол ардчилсан улсад байж боломгүй үзэгдэл.
-Хэвлэл мэдээллийн салбарт ямар асуудал эн тэргүүнд тулгамдаж байна вэ?
-Эрх зүйн орчны хувьд цагдан хяналт, цензур амь бөхтэй оршсоор байгаа нь хамгийн тулгамдсан асуудлын нэг мөн. Өнгөрөгч 2020 онд эрх зүйн орчинд цар тахал гэдэг нэрийдлээр зарим хязгаарлалтуудыг тогтоож өгсөн. Ингэхдээ цар тахлын хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээ, мэдээлэл дамжуулахыг нь үүрэг болгосон бөгөөд энэхүү үүргээ зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулах зохицуулалт үйлчилж байна. Түүнчлэн олон хуульд мэдээ, нийтлэлийнх нь агуулгад тавих хязгаарлалт болон заавал түгээх үүргийг тусгасан байгааг нэрлэж болно.
Хэвлэлийн эрх чөлөөг нэг л өдөр, нэг хууль гаргаад хумьчихдаг амар ажил биш. Харин эрх баригчдаас алгуурхнаар цензур тогтоож, хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх замаар тасралтгүй оролдлого хийдэг. Ингэхдээ янз бүрийн аргаар л оролдож үзнэ. Хэвлэл мэдээлэл нь хяналт тавих, ариусган шүүх үүргээ умартах аваас бусад эрх мэдлийн тэнцэл алдагдаж, улс орон авлигад идэгдэх, тогтолцооны хямралд хүрэх нь зайлшгүй үнэн юм.
-Сүүлийн үед сэтгүүлчдийн харилцаа, хандлага болон ёс зүйн тухайд нэлээн шүүмжлэл дагуулах болсон. Энэ талаар та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа нь олон талаараа сайн дурынхнаас ялгарч байдаг. Иймдээ ч дагаж мөрдөж ёстой ёс зүйн зарчим үйлчилдэг. Хэрэв хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа зөрчсөн бол зөөлөн зохицуулалтын аргаар редакцитай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хариуцлага тооцох боломжтой. Нөгөө талаас, хувь хүн, сэтгүүлчдэд нь хатуу хариуцлага тооцож байна гээд хуулиа чангатгах, ял шийтгэл оногдуулах асуудалд хэрхэвч санал нийлж чадахгүй нь ээ.
Энэ бүгдээс гадна хувь сэтгүүлчийн ёс зүй, харилцаа, хандлага бол хуулиар зохицуулагддаг асуудал биш. Тухайн хүний төлөвшил, хүмүүжил, ёс суртахуун магадгүй боловсролтой холбоотойгоор урган гарч ирэх ойлголт.
Хэрэв тухайн сэтгүүлч, хувь хүн байж боломгүй ёс зүйн алдаа, авир, зан хандлагыг үзүүлээд байвал тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгохгүй байх соёлд суралцах хэрэгтэй.
Ингэснээр зах зээлийн хууль үйлчилнэ. Цаашид оршин тогтнох боломжгүй болно шүү дээ. Олон мянган сэтгүүлчид дунд зарим нэг буруу үлгэр дуурайлал үзүүлж буй хүмүүс аль ч улс орон, нийгэмд байж л байх үзэгдэл юм даа. Бүгдийг нэг ижил өнгө, загварт цутгана гэж юу байхав дээ. Иймд хамгийн түрүүнд мэдээллийн соёлд иргэд маань суралцах хэрэгтэй байна. Ач холбогдол нь нийгэмд ч, хувь хүмүүст ч маш тустай алсдаа үр өгөөжтэй зүйл юм.
| Б.ПҮРЭВСҮРЭН: Манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтсан хэвээр байна |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |