Дурсамжид үлдсэн хөдөөгийн амьдрал
Зүсэр борооноор ээж минь үхрийнхээ зэлэн дээр хэдэн үнээгээ сааж, хувинтай сүүгээ цалгиулсаар гэрийнхээ үүдээр гэгээ татуулан орж ирнэ. Өчигдөр түүсэн хуурай аргалаар гал түлж, том тоогоогоо тавиад, дүүртэл сүүгээ хийн, зөөлөн галаар хөөрүүлнэ. Сүү хөөрөхдөө зэрэгцэн үхрээ залсан аав минь морины уяан дээрээс бороонд норсон хуучин бор дээлтэйгээ эмээлээ тэвэрсээр ирэх нь харагдана.
Яагаад ч юм би бороонд ихээхэн дуртай хүүхэд байлаа. Хөл нүцгэн өвсөн дундуур дураараа гүйх нь дэндүү гэмээр сайхан мэдрэмжийг өгдөг сөн. Гүйж гүйж орж ирэхэд ээж минь халуун сүү уулгаж "Ханиад хүрлээ хуурай хувцас өмс" гэнэ. Дэлгэсэн хаалгаар харахад уулын оройд манан татжээ. Хэдэн өдөр дараалан ороосой гэж би хүснэ. Үд хэвийх үед ээж борцтой банштай цай хийхэд би дасал болсон зангаараа аавынхаа бор аягыг барьсаар ээжийнхээ хажууд зогсоно. Бороотой өдөрт дуртай байсан бас нэгэн шалтгаан нь аав гэртээ өнждөгт байсан юм л даа. Аавдаа эрхлээд л хорвоогийн элдэв зүйлийг тасралтгүй асууна. Хөөрхий аав минь төвөгшөөхгүй бүгдэд нь хариулна.
.jpg)
| ЗУРВАС: БОРООТОЙ ӨДРИЙН ДУРСАМЖ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |