 (5)(7).jpg)
Орц:
Хийх арга:
Нимбэгний хальсыг үрж авах бөгөөд шүүсийг нь шахаж саванд хийнэ. Харин сонгиноо жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавгандаа тосоо хийж, цацагт хяруулын мах, сонгино болон нимбэгний хальсаа хийж хуурна. Үүн дээрээ нимбэгний шүүс, ногооны шүүс болон зөгийн балаа хийж, сайтар хутгаарай. 15 минут буцалгаж, болгосны дараа таваглана. Махаа будаа болон ногоотой хольж идвэл тохиромжтой.
 (7)(5).jpg)
Орц:
Хийх арга:
Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурах аж. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.

Орц:
Хийх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 200 хэмд халааж орхиорой. Өндгөө давс болон перецтэй хольж сайтар хутгана. Ногоогоо шоо дөрвөлжин хэрчиж, тосондоо 2-3 минут хуурч аваад өндөгтэйгээ хольж хутгаарай. Эдгээрийгээ халаасан шарах шүүгээндээ хийж 10-12 минут байлгахад л хангалттай. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та хүссэн ногоогоороо амталж идэх боломжтой.
 (8)(5).jpg)
Орц:
Хийх арга:
Төмсөө зузаан, тахир хэлбэртэй хэрчинэ. Сармисаа хальслаад мөн хэрчээрэй. Төмс, аяга цагаан цуу, халбага давс зэргээ нийлүүлэн тогоонд хийгээд дээрээс нь бага зэрэг ус хийж буцалгаарай. 20-25 минут гал дээр байлгахад ерөнхийдөө болно. Хайруулын тавгаа халааж, масло хийх бөгөөд чанасан төмсөө шарж, давс, перецээр амтлан 8-10 минут болоорой.
 (9)(5).jpg)
Орц:
Хийх арга:
Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, хоёр халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.
 (11)(3).jpg)
Орц:
Хийх арга:
Цагаан цуу, шар буурцагны соус, элсэн чихэр, ургамлын тосоо сайтар хольж, хутгана. Байцаа, луувангаа нарийн, тахианы махаа жижиглэн хэрчинэ. Халуун чинжүүгээ цэвэрлэн жижиглэж, ногоон сонгиноо 3 см хэмжээтэй хэрчиж бэлтгээрэй. Харин цагаан гаагаа жижиглэн үрэх бөгөөд орцнуудаа бүгдийг нь нийлүүлэн өмнө бэлтгэсэн хольцоороо базах юм.
 (10)(4).jpg)
Орц:
Хийх арга:
Өндгөө хагалж, аяганд хийгээд сайтар хутгана. Харин талхны үйрмэг болон гурилаа тус тусад нь аяганд хийж авна. Загасаа давс, перецээр амтлаад урт нарийн хэрчих юм шүү. Эхлээд гурилтай аяганд, дараа нь өндөг, харин хамгийн сүүлд талхны үйрмэгтээ загасаа өнхрүүлээд үүнийгээ ургамлын тосонд 3 минут хэртэй шарж болгоорой.
| ЗӨВЛӨГӨӨ: Баяраар хийх амттай хоолны хялбар жорууд |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |