Монголын үндэсний бөхийн холбооноос Цагаан сараар 128 бөх барилдуулах санал гаргасан ч Улсын Онцгой комиссоос дэмжээгүй билээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазарт дахин хүсэлт гаргажээ. Тус хүсэлтэд “Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн бэлгэдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгч байдаг. Монголын үндэсний бөхийн холбоо нь Сар шинийн барилдааны талаар өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Шадар Сайд бөгөөд УОК-ын даргад албан ёсоор хандаж, түүний дагуу УОК-ын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа. Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.
Иймд НОК-оос Монголын үндэсний бөхийн холбоонд Сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах телевизийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч, нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Жич: Ооон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн хоёр онгоцны захиалгыг өгсөн байгаа болно” гэжээ.
| МҮБХ: Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах санал гаргаж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |