Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ. Үндэсний шигшээ баг өвөл, зуны спортын нийт 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэй ба 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллаж байна.
Дөрвөн жилд нэг удаа тохиох зуны олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ 2024 оны онцлох амжилт мөн. Тэр дундаа гавьяат тамирчин Б.Баасанхүү энэ онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн аваргаас алт, их дуулгаас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал.
Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 79 медаль цуглуулсан бөгөөд олимп, паралимпын наадмаас нийт таван медаль хүртэхийн сацуу насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртэв. Цаашлаад Азийн аваргаас таван алт, 11 мөнгө, 16 хүрэл, залуучуудын Азийн аваргаас нэг алт, Их дуулгаас нэг алт, таван хүрэл, гранпри тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна.
Мөн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнээс таван алт, долоон мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомоос гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль хүртсэний 21 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медаль байна.
| Монголын ҮШБ-ийн тамирчид 2024 онд тив, дэлхий, олимпоос 79 медаль хүртжээ |
|
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |