Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат агсны хүү, Хакүхо Даваажаргалын ах, “Их шавь” дэвжээний дасгалжуулагч багш М.Батхуягтай ярилцлаа.
- “Их шавь” БТДС хэдэн онд байгуулагдсан сургууль вэ?
-Манай аав Ж.Мөнхбат, доктор, профессор Га.Цэрэндорж, МУГД Ч.Машбат, Ч.Насантогтох, дэд профессор Төмөртогоо нар хамтран 1992 онд “Их шавь” сургуулийг үүсгэн байгуулсан түүхтэй. Манай сургууль чөлөөт бөх, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч, биеийн тамирын багш бэлтгэн гаргадаг байлаа. Манай төгсөгчдөөс зарим нэгийг нь дурдвал, Г.Өсөхбаяр аварга, Г.Элбэг харцага, Д.Рагчаа заан, гавьяат тамирчин Дашдулам, Х.Эрдэнэт-Од, МУГД Ш.Цэвэлмаа, МУГТ Цэрэнханд, МУГТ Д.Нармандах, улсын аварга Г.Эрхэмбаяр нарын олон шилдэг тамирчин бий.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Үндэсний бөхөөр барилдаж байв уу?
-Багаасаа аавыг дагаж бэлтгэл сургуулилалтад хамт гардаг байсан. Миний анхны жүдо бөхийн багш болл “буурал” хэмээх Гансүх багш. Секцэнд ороод гурван сарын дараа “Хуучин сүмийн нууц” киноны зодоонтой хэсэгт манай жүдогийн Золжаргал, Нагаанз бид гурав тоглосон. Тэгэхэд нэг их хөөрч догдолж билээ. Тэр жилээс хойш зун наадмын хүүхдийн барилдааны бэлтгэлд гавьяат дасгалжуулагч Цэрэндагва багшийн удирдлага дор бэлтгэл хийдэг болсон.

-Дархан аварга Д.Цэрэнтогтох уу?
-Аварга Цэрэнтогтох биш ээ. Аавын багш, чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багш байгаа юм. О.Цэрэндагва багш “Шавийнхаа хүүг сайн бөх болгоно” гэдэг байж билээ. Бэлтгэл муу хийлээ гэж их л ороолгуулдаг байв. Түүний дараа Төв аймгийн “Шар” Амгалан багшийн удирдлагад шилжин жүдогийн бэлтгэл хийдэг болсон. Жин хасна гэж их асуудал байдаг байлаа. Гантель, тоосго бариулаад гүйлгэнэ. Залхуураад замдаа ганц нэгийг нь хаячихаад ирнэ. Тэгээд шийтгүүлнэ, ахиад л гүйнэ.
-Та үндэсний бөхөөр хэр амжилт гаргаж байсан бэ?
-Үндэсний бөхөөр нэг их амжилт гаргаж байгаагүй ээ. 1985 оны улсын наадмын хүүхдийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж байсан. Тэр жилийн томчуудын барилдаанд Б.Ганбаатар арслан түрүүлж, Хадбаатар аварга үзүүрлэж байсан санагдана. Түүний дараа жил би Төв аймгийн 60 жилд барилдаж, бас л шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

-Та бэлтгэлээ гүйцэд хийдэггүй залхуу хүүхэд байсан юм биш биз?
-Өндөр ачаалалтай бэлтгэл хийж, жин хасна гэдэг хэцүү, шантармаар зүйл. Дусал ч хөлс, тэр битгий хэл, шүлс ч гарахгүй болчихдог. Хоол сойдог болохоор гол харлаад толгой эргэнэ. Ямар ч тамир тэнхээгүй болчихдог. Ийм үед тоосго гэдэг их хүнд санагддаг юм билээ.
-Энэ бүхнээс шантраад үндэсний бөхөө хаяад самбо, жүдо бөхөөр дагнаж хичээллэдэг болсон юм уу?
-Үгүй. Яалаа гэж, тиймхэн юманд шантрах вэ. Аав шигээ дархан аварга бөх болно гэж мөрөөдөж явсан үе бий. Даанч хоёр удаа шарлаад элэг муутай болсон. Аав “Миний хүү ахиж барилдаад яах вэ. Эрүүл мэндээ бод” гээд болиулсан. Шарласнаас хойш жин ч нэмэгдээгүй. Тэгээд л самбо, жүдо бөхийн багш болсон. Харин Даваажаргал дүү маань миний хүрээгүй амжилтад хүрсэнд би баярлаж явдаг.

-Хакүхог үндэсний бөхөөр хичээллүүлж болоогүй юм уу?
-Дүү маань бага байхдаа үндэсний бөхөөр барилдаж, улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж байсан. Япон руу жүдо бөхийн сургуульд орно гэж явсан. Өөрөө сүмо бөх сонирхоод сонгосон юм билээ.
-Мөөеө аварга Японд очиж Хакүхогийн хүчний бэлтгэлийг хийлгэдэг байсан юм уу?
-Тэр чинь ёстой худлаа. Аав юу гэж ояаката нарынх нь урдуур орж бэлтгэл хийлгэх вэ. Тэр үед Японы сонинд “Хакүхог мэс засалд ороход аав нь хажууд нь байв” гэдгийг манай хэвлэлийнхэн мушгин гуйвуулж, худал бичсэн юм билээ. Сүмо бөх хатуу чанд дэг ёс, дүрэм журамтай спорт гэдгийг манай үзэгчид мэдэж байгаа. Хэн дуртай хүн очоод бэлтгэл хийлгээд байвал сүмо бөхийн дэвжээ гэж байхын хэрэг юу байх билээ. Тэр яах вэ, сонин хэвлэлээ борлуулах гэсэн шар хэвлэлийн сонгодог арга. Сүмо бөхөд худал барилдаан гэж бараг л байдаггүй. Хамгийн шударга өрсөлдөөнтэй спорт юм шиг санагддаг.
| ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТ АГСНЫ ХҮҮ М.БАТХУЯГ: ААВ ШИГЭЭ АВАРГА БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙЛАА |
|
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |