“Парис 2024” паралимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнийн анхны багш, таэквондогийн “Эхлэл” клуб, “Амжилт кибер” сургуулийн багш Н.Нэргүйтэй ярилцлаа. Тэрбээр Зүүн бүс, Сүхбаатар аймагт таэквондогийн спортыг хөгжүүлсэн анхдагч нэгэн билээ. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ОУХМ, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Нацагдоржийн Нэргүй багш, “ITF” таэквондогийн олон улсын хар бүс нэгдүгээр дантай. Таэквондогийн дэлхийн аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, Монголын боксын холбооны "Хоёр-Од"-той дасгалжуулагч юм.
-Шавь нь паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Сүхбаатар аймгаас анхны паралимпын медальтан төрлөө. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Сүхбаатар аймгийн нутгийн зон олондоо, Г.Болор-Эрдэнийг төрүүлж өсгөсөн аав, ээжид нь талархаж байна.Таэквондогийн спортыг Сүхбаатар аймагт хөгжүүлэх үйлсэд тусламж, дэмжлэг үзүүлж байсан сайхан сэтгэлтэй хүмүүст болон аймгийн удирдлага, БТСГ-ынханд талархаж явдгаа илэрхийлье.

-Г.Болор-Эрдэнийн “Парис 2024” паралимпын алтан медалийн төлөөх тулааныг сэтгэл догдлон үзэв үү?
-Тэгэлгүй яах вэ. Манай “Эхлэл” клубийнхэн бүгдээрээ нэг дор цугларч шигшээ наймын тулаанаас нь эхлээд хамтдаа үзэж, дэмжлээ. Г.Болор-Эрдэнэ маань паралимпын алтан медалийг атгаад л алдлаа. Үндсэн цагт 7:7-оор тэнцсэн. Нэмэлт цагийн тулаанд жаахан аз, ёндоо л дутлаа. Гайхалтай сайн тулалдлаа. Паралимпоос мөнгөн медаль хүртэнэ гэдэг том амжилт. Дараа, дараагийн олимпоос алтан медаль авч болох байхаа. Нас байна, ур чадвар байна. Болно доо. Шавиараа бахархаж л суулаа. Түүнийг өдий зэрэгтэй дэлхийн шилдэг таэквондочин болгон гаргаж ирсэн Монголын олимпын таэквондогийн холбоо, “Алдар” спорт хорооны баг, хамт олон дасгалжуулагчид, шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасанд баярлалаа.
-МУГТ Г.Болор-Эрдэнэ хэдэн оны үед таны шавь болж байсан бэ?
-Г.Болор-Эрдэнэ 2007 онд манай клубт орж ирсэн. Ер нь их хичээнгүй, хөдөлмөрч, хүүхэд байгаа юм.
-Анх танай клубт орох үед хэр бие, бялдрын хөгжилтэй хүүхэд байсан бэ?
-Хөдөөний хүүхэд болохоор их хатуу, бяр, хүчтэй л хүүхэд байсан даа. Байнгын бэлтгэл сургуулилалтад яваад уян хатан чанар нь сайжирч, хөдөлгөөний эвсэл нь сайжирсан.
-Г.Болор-Эрдэнэ Сүхбаатар аймгийн ямар сумын хүүхэд вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул юм билээ. Манай “Эхлэл” клубт орох үедээ аймгийн төв Баруун-Урт хотод амьдардаг байсан.

-Хойд, Өмнөд Солонгосын таэквондогийн ижил болон ялгаатай тал юу байна вэ?
-Солонгосын ард түмэн нэг, Солонгосын таэквондо гэж нэг л байсан. Үзэл суртлын нөлөөгөөр хоёр таэквондогийн урсгал болж, тус тусдаа өөр, өөрсдийн дэлхийн холбоог байгуулан дэлхий дахинд таэквондогийн спортыг түгээн дэлгэрүүлж байгаа. Хувцас өмсгөл, зарим нэг техник, тэмцээний дүрэм, журмаараа л хоорондоо ялгарч харагддаг. Уг нь Хойд Солонгос буюу БНАСАУ –ын хөгжүүлж байгаа таэквондо язгуур үндэс, шинж чанараа хадгалж үлдсэн. Таэ-хөл, квон гар, до-урлаг гэсэн утга, мөн чанараа хадгалж, хөл, гараар хослуулан тулалдаг. Хөдөлгөөнт дасгал буюу түль, хатуу биет хугалах онцгой чадвар, зохиомол тулаан, тэмцээний тулааны төрлөөр тив, дэлхийн тэмцээн уралдаан явагддаг. Спорт таэквондо буюу “ITF”, цэргийн таэквондо гэсэн хоёр том холбоо байдаг. Мөн жижиг холбоодууд ч байдаг юм. Харин Өмнөд Солонгосын мастер багш нар зөвхөн хөлөөр тулалддаг “WTF” холбоог байгуулан, өнөөдөр олимпын нэг төрөл болгон, спорт таэквондо, пара таэквондо гэсэн хоёр төрлөөр хөгжүүлж байгаа юм.

-Танай “Эхлэл” клуб “ITF” буюу Хойд Солонгосын таэквондо, харин гавьяат Г.Болор-Эрдэнэ одоо “WTF” Өмнөд Солонгосын таэквондогоор хичээллэж байгаа. Яагаад Өмнөд Солонгосын таэквондогоор хичээллэх болсон юм бэ?
-Би Г.Болор-Эрдэнийг олимпын таэквондогийн нэг тэмцээнд оруулсан юм. Тэгсэн чинь МУГД Ган-Эрдэнэ багш “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, эрүүл, саруул өндөр ур чадвартай жирийн тамирчидтай өрсөлдөж болохгүй. Бэртэл, гэмтэл авчихвал хэн хариуцах юм. Тэгээд ч энэ хүүхэд манай таэквондогоор биш олон улсын таэквондогоор хичээллэдэг юм байна” гээд хасчихсан. Түүнд нь Г.Болор-Эрдэнэ сэтгэлээр унаж, гутарсан. Тэр үеэс хойш “WTF” буюу Өмнөдийн таэквондогийнхонд дургүй болчихсон. Харин “ITF” буюу Хойд Солонгосын тэмцээнд нэг гар, хоёр хөлөөрөө тулалдаад явдаг байв. Би нэг өдөр Дарь-Эх рүү явж байсан чинь пара таэквондогийн клуб гэсэн хаягийг олж харсан. Тэгээд багш нартаа нь уулзаж, ярилцаад Г.Болор-Эрдэнэ оруулахаар болсон юм. Тэгсэн чиньГ.Болор-Эрдэнэ тэмцээнээс хассан Ган-Эрдэнэ багшид гомдоод Өмнөд Солонгосын таэквондогоор хичээллэхгүй гээд болдоггүй. Олон удаа ятгаж, ярилцсаны хүчинд пара таэквондогоор хичээлэх болсон. Пара таэквондо руу орж, гарсан, шантарч мохсон, ялалт , ялагдал амссан, амжилт гаргасан өдрүүд нэлээдгүй бий. Анх 2014 онд ОХУ-ын Москва хотод болсон пара таэквондогийн ДАШТ-д ороод шууд түрүүлж, дэлхийн аварга болж байлаа.
-Г.Болор-Эрдэнэ төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчин уу?
-Үгүй ээ. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй тамирчин. Бага байх даа мориноос унаж гараа хугалсан юм билээ. Хугарсан гар нь бороолоход мэдрэлийн судас, шөрмөсийг дарж, хавчуулсан гэдэг. Түүнээс болоод гар нь мэдээгүй болсон гэнэ лээ.
.jpg)
-Г.Болор-Эрдэнийн тулалдахыг харж байхад Хойд Солонгосын “ITF”-ийн стиль, тулааны хэв маяг ажиглагдаад байдаг. Паралимпын аварга У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэтэй хамтдаа бэлтгэл хийдэг болохоор тэр юм уу, яг адилхан стильтэй, эргэлтэй хөлийн цохилтыг оновчтой хийж бүхэл оноо авч байх юм аа?
-Тэр аргагүй л дээ. Тулааныхаа үндсэн сууриа Хойд Солонгосын “ITF”-ээр тавьсан болохоор тэр байх. Хойд Солонгосын таэквондогоор хичээллэдэг тамирчид гарын цохилт, үсрэлттэй, эргэлттэй хөлийн олон хувилбарт цохилтыг илүү давамгай хийдэг тал бий. Паралимпын аварга У.Сүрэнжав чинь манай Завханы “ITF” таэкондогийн холбооны дасгалжуулагч, дэлхийн аварга Будхүүгийн шавь байгаа юм. Тийм болохоор эргэлттэй, үсрэлттэй хөлийн сонгодог техникийг сайн эзэмшсэн байдаг. Ер нь Хойд Солонгосын “ITF” таэквондогоор хичээллэдэг тамирчид дөрвөн мөчөөр тэнцүүхэн сайн тулалддаг онцлогтой шүү. Холимог тулааны тамирчин ОУХМ М.Нандин-Эрдэнэ, дэлхийн аварга Ө.Гантөмөр, кикбоксын дэлхийн аварга Ж.Баттулга, Эрдэнэтийн “WTF” таэквондогийн дасгалжуулагч Б.Хосхөлөг, “Рио 2016” олимпод амжилттай тулалдсан П.Тэмүүжин, Г.Оюун-Эрдэнэ, холимог Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн Б.Алтанчимэг хүртэл Хойд Солонгосын таэквондо суурьтай тамирчид байгаа юм. Тэдний тулааны стиль, онцлог, давуу тал нь дөрвөн мөчний тулаан, эргэлттэй хөлийн сонгодог техникүүд байдаг.
| ПАРАЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Г.БОЛОР-ЭРДЭНИЙН АНХНЫ БАГШ Н.НЭРГҮЙ: АЛТАН МЕДАЛИЙГ АТГААД Л АЛДЛАА |
|
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |