Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос зургаан аварга, зургаан арслан, долоон гарди, 13 заан, 18 харцага, 50 начин хүч үзэж байна. Өнгөрсөн өдөр хүчит бөхийн барилдааны эхний хоёр даваа болж, улсын цолтнууд ч цөөнгүй өвдөг шороодов. Энэ ч утгаараа энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шинээр улсын цолонд хүрэх бөх олон байх болов уу хэмээн үзэгч түмэн таамгаа дэвшүүлж эхэлжээ. Тэгвэл Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын торгон ногоон дэвжээн дээр гялалзаж, наадмын өнгийг чимж, тэргүүлэн түрүү, үзүүрт тунах бөхчүүдийг таамаглан хүргэж байна.

Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай аварга анх Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч улсын харцага цолонд хүрсэн. Улмаар өнгөрсөн жил болсон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн түүхт баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1000 бөхийн тэргүүлж, улсын отгон аварга болоод буй.
.jpg)
Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм. Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 оны улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны Улсын Их баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар долоо давж улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж улсын гарди, Улсын даян аварга Н.Батсууриар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааныг тэргүүлэх бөх дунд хоёр ч Ховд аймгийн харьяат бөх буй. Дараагийн бөх бол Ховд аймгийн зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий. Тэрбээр анх Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд улсын цолонд хүрсэн бөгөөд түүнээс хойш Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тав даван чимэг хүртэж, өнгөрсөн жил болсон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд Н.Золбоогоор долоо даван улсын заанд цолд хүрээд байгаа юм. Б.Бат-Өлзий заан 2021 онд болсон сар шинийн барилдааныг тэргүүлж, тэр жилдээ гурван тэгш ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн. Мөн энэ жилийн сар шинийн хүчин бөхийн барилдааны тэргүүн бөх болоод буйг дуулгах нь зүй биз ээ.
.jpg)
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар. Тэрбээр жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүү. Багасаа морин дэл дээр хийсэж, хээрийн салхинд дуулж явсан гэдэг. Хашин морьтой хонь, хурга хариулж, хурдан хүлэг унан олон ч наадамд түрүүлж байжээ. Түүний аав Батсүх сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав үзүүрлэсэн түүхтэй.
2012 онд Архангай аймгийн Хайрхан суманд өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах барилдаан болжээ. Энэхүү барилдаанд Б.Зоригтбаатар анх удаа зодог шуудаг өмсөн барилдаж түрүүлсэн нь түүний цаашдын бөх болох хүсэл, мөрөөдлийг эхлэл болсон байдаг. Мөн энэ үеэр Батбаяр багштайгаа анх таарсан бөгөөд түүнд багш нь “Чи бөх болох уу. Би Хангарьд спорт хороонд багшилдаг. Бөх болохыг хүсвэл намар хүрээд ирээрэй” гэжээ. Тиймээс Зоригтбаатар хуруу даран намрыг хүлээж, цүнхтэй хувцсаа үүрээд багшийндаа очиж байжээ.
Анх арваннэгдүгээр ангиасаа багштайгаа хамт бэлтгэж хийж эхэлсэн тэрбээр заалны барилдаануудад барилдаж эхэлсэн цагаасаа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж, уран хурц барилдаанаараа “Цахилгаан зоригоо” гэх нэрийг бөхөд хайртай ард түмнээсээ хүртсэн. Тэрбээр 2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн. 2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн.
.jpg)
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Хайрхан суманд төржээ. О.Мөнх-Эрдэнэ нь "Бөх Билэгт" дэвжээ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК-ийн харьяат бөх юм. Тэрбээр 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртэж байв. Үүний дараа жилийн Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2019 онд Аймгийн харцага цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлсэн юм. Мөн тус онд бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн цэргийн харцага цол хүртсэн.
| ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ТЭРГҮҮЛЖ, ТҮРҮҮ, ҮЗҮҮРТ ТУНАХ БӨХЧҮҮД |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |