Энэ жилийн наадмаар Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хар үрээг түмнээрээ харж цэнгэлээ дээ, харин ч нэг. Ард түмэн аргагүй эгэл боргил уяач, жинхэнэ монгол мориндоо үнэнхүү хайртай юм байна. Үүнийг "Хээр үрээд түрүүг нь өг", "Ардын хүүгийн морь түрүүлж болдоггүй наадам уу" зэрэг сошиал дахь иргэдийн сэтгэгдэл бэлхнээ илэрхийлж байлаа. Үнэхээр ч сүүлийн арав гаруй жил төрийн наадам монгол адууны тэсвэр тэвчээрийг харуулсан түмний цэнгэлээр дутаж, үгүйлэгдэж байлаа.
Дандаа л нэг эрлийз, давжаа биетэй, нурууны өндөр нь л таарч байвал үйлдвэрлэг нь огт хамаагүй морьдыг сойж, айраг, түрүүний төлөө мөнгөтэй, нөлөөтэйгээрээ төрийн наадмын дэвжээнд тоглолт хийж, “амь тавьж” байгаа улс төрчидтэй энэ цаг үед хөдөөгийн эгэл даруухан уяач цэвэр монгол адуугаар төрийн жолоо өргөлөө. Удмаа ч баттайхан хэлж чадахгүй бөөрөнхийлөх нөхдийн дэргэдүүр удам угшлаа тасхийтэл хэлээд, уралдлаа.

Нэг ёсондоо эрлийз морьдын уралддаг болсон төрийн наадмын булхайг эгэл ардын жинхэнэ монгол үрээ илчлээд, түрүүллээ. Ямар сайндаа л М.Оюунбаатар морь тайлбарлагч “Сүүлийн арав гаруй жил морь тайлбарлахад дурантай хоёрхон уяач орж ирсний нэг нь хар үрээний эзэн Э.Улаанхүү” гэж ташаан дээрээ дуран зүүсэн гүндүүгүй эрийг, шандаст сайн хүлэгтэй нь тодотгосон байх вэ. Эл эр ч өөрөө морио түрүүлнэ чинээ бодолгүй, “Энэ жил шүдлэн насанд морио уралдуулаад үзье” гээд л зүтгэсэн нь лавтай. Тэгсэн ч түмнийг, эзнээ ч гайхшруулж, түрүүллээ дээ, хар үрээ. Морь бариачийн будлианаас үүдэн барианд орохдоо багагүй маргаан үүсгэсэн ч жинхэнэ монгол хүлэг ирж уралдсаныг түмнээрээ харж, хамгаалж, өмгөөлсөөр түрүүг нь өгч, уяач нь сая нэг санаа амарч суугаа.Түүнд ганц хар үрээнээс нь өөр зүйл үнэндээ байхгүй дээ. Хайрлаж уясан хүлгээ төрийн наадмын торгон ногоон дэвжээнд тоосыг нь өргөх л хүсэл байсан. Ийм л нэгэн удмын хурдан хүлгийн эзэн, өнөөд мартагдаж, устаад байсан жинхэнэ монгол адууны даруухан уяачтай уншигч таныг уулзуулья.

-Уяж хурдлуулсан хүлэг тань төрийн наадамд торгон жолоо өргөж, түмнээрээ сайхан наадаж байна. Уяач хүний хувьд зурхайд тосож байхдаа догдлон хүлээж байсан болов уу?
-Тийм ээ, Ардын хувьсгалын 102 жилийн наадамд нутгаасаа ирж уралдаж, анхныхаа түрүүг авлаа. Хар үрээ минь эргээд л хөтлөн зарлагдахад нь том дэлгэцний хойно дүүтэйгээ хоёул хүлээгээд зогсож байсан. Тэгээд их сайхан уралдаж түрүүлсэнд баяртай байна.
-Морь бариач дундуур нь ороод наадам будлиантуулах аядлаа. Гэсэн ч үнэн зөвийг нь нягталж түрүүгээ авлаа шүү дээ?
-Үрээгээ барианд орж ирж байхад нь хашаа руу яваад барианд хэн нь түрүүлж орсныг нь харж чадаагүй. Сүүлд нь л харин холбоотой орсон гэж байсан.
-Хар үрээ хөлний эрч буурах маягтай, морь бариач хашсан дүр зургийг хараад юуг гэж бодсон бэ?
-Уралдаж яваа хүлгийн өмнө нь юм тээглэхээр суларсан тал бий байх. Түүнийг нь л хэлсэн болохоос бусдаар тэглээ, ингэлээ гэж бодоогүй.Аман хүзүүдсэн ч нэгэнт л айрагдсанаас хойш бидний зүгээс маргаан гаргаагүй.
-Та энэ жил 30 гаруй хурдан хүлэг сойсон мөртлөө ганц хар үрээгээ уралдуулсан нь ямар учиртай вэ?
-Мэдээж төрийн наадамд хамгийн дөмөг адуугаараа л оролцоно. Хар үрээгээ энэ жил нэг төрийн наадамд мордуулж үзэх зорилготой эртнээс бэлдээд байсан. Хэнтий аймгийн Сэцэн ханы хурдад уралдаад буцаж яваа юм.

-Анх хурдан морь уях болсон бэ, морь уях эрдэм ухааныг аав, ээжээсээ өвлөсөн болов уу?
-Малчин айлын хүүхэд учир багаасаа л адуу малтай нөхөрлөсөн. Адуунд явахынхаа хажуугаар морь уях гэж оролддог байсан. 2013 оноос эхлэн уяж эхэлсэн дээ.
-2013 оноос хойш улс, бүсийн чанартай наадамд хэр их оролцож, айраг түрүү хүртэж байв?
-Улсын наадамд анх удаа оролцож байна, бүсийн наадамд айраг хүртэж байсан. Хар үрээнээс гадна бусад хүлгээс айраг, түрүү авах нь бий. Энэ сарын 10-нд манай сумын наадам давхар болсон, хоёр азарга дараагаар түрүү, аман хүзүүнд орж, хязаалан түрүүлсэн, соёолон айрагдаж байна гэсэн. Өчигдөр Дундговьд хязаалан аман хүзүүдсэн сурагтай байна.

-Хар үрээ өмнө нь ямар амжилт гаргаж байв, дааган наснаасаа уралдсан уу, энэ жил битүү ороод ирэв үү?
-Даага уралдаагүй. Зүүн бүсэд очиж түрүүлээд л энэ жилийн хувьд давхар уяагаар орж ирээд сайхан уралдлаа.
-Хар үрээг хэн гэдэг хэдэн настай хүү уралдуулж, төрийн наадамдаа торгон жолоо өргүүлсэн бэ?
-Манай унаач хүү таван настайгаасаа унаж, одоо есөн настай Алтангадас гэх хүү бий.
-Дараа жилийн баяр наадамд хар үрээгээсээ гадна морьдоо уралдуулахыг зорьж байгаа болов уу?
-Анх удаа энэ жил төрийн наадамдаа хүлгээ уралдууллаа. Уяач хүний хувьд цаашид ч хүлгүүдээ уралдуулах бодол бий.
-Монгол түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлээд яриагаа өндөрлье?
-Монголчууддаа болон Дундговь, Луусчуудаа баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Бүгдээрээ сайхан наадаарай.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ХӨДӨӨГИЙН БУЙД УЯАЧ ТӨРИЙН НААДАМД ТОРГОН ЖОЛОО ӨРГӨЛӨӨ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |