Жил бүрийн зургадугаар сарын 23-ныг олон улсын “Олимпын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Олимпын өдрийг угтсан спортын төрөл бүрийн арга хэмжээ дэлхий даяар ээлжин зохиогдсоор байна. МҮОХ-ноос “Олимпын өдөр”-ийн цуврал арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 79-р сургууль дээр спорт өдөрлөг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, олимп, дэлхийн хүрэл медальт боксчин, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, ДАШТ-ий мөнгөн медальт боксчин Б.Чинзориг, 79-р сургуулийн захирал У.Дугармаа болон тус сургуулийн бага, дунд, ахлах ангийн 150 гаруй сурагч хамрагдав.
79-р сургууль бол спортын олон оддыг төрүүлэн гаргасан гэдгээрээ алдартай. Тухайлбал, олимпын аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт, дэлхийн аварга эмэгтэй бөхчүүд болох П.Орхон, С.Цэрэнчимэд, дэлхийн медальт боксчин М.Энхжаргал нарын шилдэг тамирчид төрөн гарсан билээ.
Өдөрлөгийн үеэр Д.Отгондалай, Б.Чинзориг нар сурагчидтай чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.Спортын алдартнууд энэ үеэр сурагч хүүхдүүдтэй хамт биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, боксын үндсэн техникээс зааж сонирхуулав. Мөн сурагчдын дунд хөгжөөнт буухиа, 3х3 сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр МҮОХ-ноос тус сургуулийн биеийн тамирын хичээлд зориулан спортын хэрэглэл материал гардуулан өглөө.
Шархадны эцэст байрлах 79-р сургууль 1974 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 2700 сурагч,180 багш, ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. “Манай сургуульд сагс, волейбол, бадминтон, шатар, теннис, хөнгөн атлетик, бөх зэрэг 10 орчим спортын секц дугуйлан хичээллэж байна. Мөн “Алдар” спорт хорооны боксын секцэнд явдаг олон хүүхэд бий.
79-р сургууль бол спортод авьяастай хүүхдүүд олонтой гэдгээрээ онцлог. Олимп, дэлхийн аваргууд манай сургуулиас төрөн гарсанд үнэхээр их бахархдаг” хэмээн 79-р сургуулийн захирал У.Дугармаа хэлсэн юм. МҮОХ-ноос олон улсын Олимпын өдөр”-ийг угтан хэд хэдэн цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй.
Тухайлбал, Олимпын музейг ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магваны нэрэмжит болгохоос гадна спорт холбоодын дунд снукер бильярдын нөхөрсөг тэмцээн, тамирчдын форум, Азийн наадмыг сурталчилсан гар зургийн уралдаан, хөгжөөнт гүйлтийн тэмцээн, Азийн наадам үзэх эрхийн шагналтай эсээ бичлэгийн уралдаан зэргийг зохион байгуулах юм.
| Олимпын өдөрлөг 79 дүгээр сургууль дээр боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |