Монголын чөлөөт бөхийн холбоо гэж ёстой нэг дампуурчихсан удирдлагатай холбоо байх юм. Тус холбоо улс төр, урагшгүй албан тушаалтангуудтай “Хүзүү сээрээрээ холбогдчихоод удаж байгаа. Ашиг, хонжоо, албан тушаал, эрх мэдэл горьдсон нөхдүүд тус холбоог ах, дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө сүлбэлдэн удирдсан болж самраад арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Спорт холбоодын гол зорилго бол тамирчдын тив, дэлхий, олимпын наадамд амжилт, гаргах орчин нөхцөл боломжийг хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, бэлтгэл сургуулилалт хийх заал, танхимаар нь хангах, тэмцээн уралдааны зардал, хөрөнгийг шийдэж өгөх ёстой баймаар юм. Гэтэл чөлөөт бөхийн холбооны удирдлагууд харин ч нэг тэс хөндлөн зүтгэж, тэрслүү байдлаар холбоогоо сүйрүүлж байгаа нь хачирхалтай.
Спорт сонирхогчид, ард түмэн мартаагүй байгаа. Монголын маань тамирчин Рио 2016 оны олимпод хүрэл медалиа луйвардуулахад МЧБХ-ны удирдлагууд тамирчин, дасгалжуулагчийнхаа эрх ашгийг хамгаалаагүй билээ. Тэд “Манай тамирчин, хоёр дасгалжуулагчийн буруу, луйвар хийж олимпын хүрэл медаль хүртсэн Узбекистаны талын зөв. Шүүгчдийн зөв” гэх шахуу юм яриад л тамирчин, дасгалжуулагч нараа буруутгаж шийтгэсэн. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргууд болох А.Сүхбат, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар маань бөхөлзсөн. Тэд “Эмгэнэл гашуудал” илэрхийлж буй мэт “Нулимс дуслуулах нь холгүй” шахам толгой гудайлган ДБНХ-оос уучлалт гуйсан. Ард түмний хайртай аваргууд маань ийнхүү “Эмгэнэлт жүжиг” тавьж, дэлхийд шившгээ дэлгэсэн” түүхийг бид мартаагүй байгаа.

Түүний дараа сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж МЧБХ-г удирдах сонирхолгүй байна гээд төрсөн ах Д.Сумъяабазартаа хар захын наймаачин шиг зарсан, бэлэглэсэн, шилжүүлснийг алийг нь мэдэхгүй өгчихсөн байдаг. Төрсөн дүүгээсээ МЧБХ-г авсан “Сум” дарга тус холбоог, Буяндэлгэрийн Болдын төрсөн дүү Б.Батбаяртай нийлэн сэргээх нь битгий хэл сэхээнд оруулчихаад яваад өгсөн билээ. Өнгөрсөн жил МЧБХ-ны шинэ удирдлагууд томмлогдоход олон хүн баярласан. Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус Их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд болж, холбооны шинэ ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон. Энэхүү Их хурлаар МЧБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулсан.
Тус холбооны тэргүүний сонгуулиар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн олонхын санал авч Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр, ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр гэгч эмэгтэй сонгогдсон билээ. Одоо л нэг чөлөөт бөхийн холбоонд шинэ салхи сэвэлзэж, шинэчлэлт, өөрчлөлт хийгдэх, сэргэх болов уу гэж хүлээж байлаа. Гэтэл “Их санасан газар, есөн шөнө хоосон” гэгч болсон. Юун өөрчлөлт, сэргэлт ёстой нөгөөх “Нэмэгдэхүүний байрыг соливч, нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг л болсон. Чөлөөт бөхийн холбоо “Сэхээнээс” гарч сэргэж, мандах нь бүү хэл, сэхэж сэргэхгүй болтлоо нам ажил нь зогсчихсон билээ.

Өнгөрсөн 2022 оны ДАШТ-д манай баг, тамирчид амжилттай оролцож, 2022 оны арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд АНУ-ын Айовад болох дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийг эрэгтэй, эмэгтэй шигшээ баг авсан. Гэтэл нөгөө МЧБХ-ын урагшгүй, ажлаа мэддэггүй, мэдсэн ч хийхийг хүсдэггүй, сэтгэлгүй дарга, удирдлагуудын балгаар АНУ-ын визийг зарим тамирчид авч чадалгүй хохирч үлдсэн юм. Тэдний оронд зодог тайлсан тамирчид, дасгалжуулагчдыг барилдуулж, дэлхийн шившиг болсон билээ. Яг л нөгөөх “ Хүрээний бузар, булайг дэлгэвэл далай, далай” гэдэг шиг МЧБХ-ны ураг, төрлийн холбоотой удам муутай, урагшгүй удирдлагуудын булайг дэлгэвэл барагдахгүй. Дэлхийн цомын тэмцээнд АНУ руу явах тамирчдын замын зардал байхгүйгээс зээлээр тийз бичүүлсэн байдаг. Тэр зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй “Луу унжиж” тийз борлуулалтын компаниудыг алдалд оруулж, ажлыг нь зогсоох хэмжээнд хүрч байлаа.
Яачихсан толгой нь “Хамуурчихсан” удирдлагатай холбоо юм бүү мэд. Монголын чөлөөт бөхийг мөхлийн ирмэг рүү түлхээд байгаа МЧБХ-ны урагшгүй удирдлагуудыг үнэндээ ойлгох ухаан дутах юм. Тамирчдынхаа тэмцээний зардлыг шийдэж өгч чадахгүй. Тамирчдынхаа цалинг өгөхгүй. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид нь ДАШТ явдаггүй. Монгол Улсынхаа аварга шалгаруулах тэмцээнээсээ давсан эрх олгодог сорилго тэмцээнтэй байх юм. УАШТ-ээс сорилго тэмцээнээ дээгүүрт тавих нь ямар ч утга алга. Ийм сорилгоор ДАШТ оролцох эрх өгөх юм бол, улсын аварга шалгаруулах тэмцээн хийх ямар шаардлага байгаа юм бэ.
Яг үнэндээ Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн спортод зүрх, сэтгэл, хамаг амьдралаа зориулсан МУГД Т.Сүхбаатар, З.Дүвчин, Ц.Хосбаяр, Ц.Баярсайхан, Ц.Цогтбаяр,Б.Баттулга, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах, Б.Идэрсайхан, Ё.Батдархан, гээд цөөн хэдэн багш, дасгалжуулагчийн шавь нарын амжилтаар дулдуйдаж, нуруунд нь үүрүүлж яваа. Тэдний ажил, амжилтын үр шим дээр л дэнжигнэж байгаа гэвэл дэгс болохгүй байх. Эдгээр багш нарын авьяаслаг шавь нар тив, дэлхий, олимпын дэвжээнд монголынхоо нүүрийг тахалж байгаа билээ. Монголын чөлөөт бөхийн холбоо олигтой үр дүнтэй ажил хийж, тамирчид, дасгалжуулагч нараа зөв чиглүүлж, хөгжүүлсэн бол манай улсаас өчнөөн олимп, дэлхийн медальтан төрөх боломж байсан. Тэр боломж, бололцоог МЧБХ-ны албан тушаал, ашиг хонжоо, амбиц хайсан хэдэн нөхөд үгүй хийсээр өнөөг хүрсэн.

Олимп, тив, дэлхийн медальтангууд болон Үндэсний шигшээ багийн тамирчид Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох сорилго барилдаан хийх болсныг шүүмжилж сошиал хаягаараа дамжуулж үзэл бодлоо илэрхийлсээр байна. Чөлөөт бөхийн тамирчид сорилго тэмцээн хийх гэж буйд бухимдаж, МЧБХ-г шүүмжилсэн “Давалгаа”-г сошиал ертөнцөд өрнүүлээд эхэлчихлээ. Тэд “МЧБХ-ны удирдлагууд тэмцээн зохион байгуулахдаа биднээс авсан хураамжийн мөнгөөр зохион байгуулдаг. Визний асуудал, чирэгдэл удаа дараа гаргаж биднийг хохироосоор л байна. Тамирчдад шагналын мөнгө өгдөггүй. Дэлхийн бөхийн холбооноос ирсэн шагналыг нуун дарагдуулж өөрсдөө завшсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулан өөрсдөө ашиг олсон. Азийн аваргын санхүүгийн тайлангаа тавихгүй өдий хүрлээ. Ийм нөхдүүд одоо ажлаа өг. Бид ийм нөхдүүдээр өөрсдийн ажил амьдралаа шийдүүлмээргүй байна. Шударга зүйл нэг ч алга. Цаашид тамирчин бид нэгдэж хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж чөлөөт бөхийн бусармаг үйл ажиллагааг ил болгохын төлөө явна” гэж тамирчид эхнээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэллээ.
Харин МЧБХ-оос ДАШТ-д оролцох эрхийн сонгон шалгаруулах сорилго тэмцээнийг долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд хийнэ. Жин тус бүрийн эрх авсан тамирчин БСШУС-ын яамны сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн А/167 тоот тушаалаар батлагдсан журам, БТСУХ болон МЧБХ-ны хоорондын гэрээ, Үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны журам, МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн журам, МЧБХ-ны ёс зүйн болон сахилгын дүрмийг ягштал баримтлах ёстой. Нэгдсэн бэлтгэл цугларалтад хамрагдан, тамирчны үүргээ биелүүлэх үүргийг хүлээнэ. Хэрэв эрх авсан тамирчин дээрх журам, гэрээ дүрмийг зөрчсөн тохиолдолд тухайн жинд ямар тамирчин оролцуулах тухай шийдвэрийг зөвхөн МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөл гаргана гэжээ. Монголын чөлөөт бөхийн холбооноос давсан эрх мэдэлтэй Мэргэжлийн зөвлөл гэгч байгууллага байдаг юм байна. Яг л хоёр толгойтой могой шиг болж дээ Монголын чөлөөт бөхийн холбоо.
| Улсын аварга “Ул” болж, сорилго тэмцээн “Сор” боллоо |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |