"Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, “U23” хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Бишкекийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Бишкект наймны нэг шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд 2021 оны Ослогийн ДАШТ-д хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогсч байсан эзэн орны Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон. Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медалиа зүүж байгаа бөгөөд 2022 оны зургадугаар сард Алматыд Болат Турлыханов, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад "Загреб Опен"-д түрүүлээд байсан юм.
| Т.Тулга дэлхийн чансааны тэмцээнд түрүүлэв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |