Сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-д оролцож буй Монголын эрэгтэй шигшээ эхний тоглолтоо Унгарын эсрэг хийлээ. Манай өрсөлдөгч Унгар энэ тэмцээнд чансааны 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд өмнө нь 2016 оны ДАШТ-д оролцож Филиппин, Румын, Польшийн багийг хожин шөвгийн наймд шалгарч байсан туршлагатай баг байв.
Харин манай эрэгтэй шигшээгийн хувьд сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан оролцож буй, 2018 онд хэсгээсээ гарч, шөвгийн наймд өрсөлдсөн намтартай. Энэ удаагийн тоглолтод Монголын баг ширүүн өрсөлдөөний эцэст 21:19-өөр ялалт байгуулж, ДАШТ-ий эхний хожлоо авлаа. Манай залуус эхнээсээ оноогоор хоцорч, тав хүртэл оноогоор хожигдож байсан ч төгсгөлөө сайн хийж чадав. А.Ананд багийнхаа нийт онооны талаас илүүг (12) авсан бол Д.Дэлгэрням дөрөв, Ц.Отгонжаргал гурав, О.Энхбаатар хоёр оноо авсан байна. Одоо Монголын шигшээ 20 цагаас Нидерландын эсрэг тоглох болно.
| Эрэгтэй баг дэлхийн аваргын эхний хожлоо авлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |