Монголын шатрын холбоо хоёр сарын өмнө “Тэнгэрийн түүх медиа” групптэй хамтран “Шатрын хүрээлэн” төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаагаа зарлаж байв. “UG arena” хүрээлэнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа уг төсөлд тус бүр нь таван хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож, гурван метр хүртэлх өндөртэй шатраар 15х15 минутын хугацаатай тоглоно гэдгийг танилцуулж байсан билээ.
Тэгвэл оюун ухааны спорт болох шатрыг багаар тоглох уг төслийн нэгдүгээр шатны найман баг хэдийнэ бүрджээ. Төслийн бичлэгийг зургаадугаар сарын 4-нд “UG Arena”-д хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт 11 өрөг тоглох юм байна. Нийт шагналын сан 60 сая төгрөг бөгөөд хамтран зохион байгуулагч МҮОНРТ улсын баяр наадмаас өмнө үзэгчдэд хүргэхээр болжээ.
“Шатрын хүрээлэн” төсөл нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад нэвтрэн хэрэгжих боломжтой бөгөөд хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай гэхчилэн орон зайн алинд ч хувиран тоглож болох томсгосон хэлбэртэй шатраар өрсөлдөх аж. Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулах зорилготой энэ төсөл дээр “Монос” групп, “Шатрын хүрээлэн”-тэй хамтран ажиллахаар болж, эхний хамтран ажиллах гэрээг хийж, гарын үсэг зурсан.
Дашрамд дурдахад Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатарыг шатрын Зүүн Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр өнгөрсөн сард томилсон. Ийнхүү Ази тивийн шатрын спортын хөгжлийг тодорхойлоход манай улс санал өгөх, нөлөө үзүүлэх боломжтой болсон нь сайшаалтай.
| “Шатрын хүрээлэн” төсөл удахгүй хэрэгжиж эхэлнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |