Кирибаяма өнөөдөр озэки цолтой болсныхоо дараа нэрээ Киришима болгон өөрчилжээ. Б.Лхагвасүрэн өөрийн багшийн нэрийг өвлөн авсан байна. Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны ээлжит бус хурал нацү башё дууссаны дараа яаралтай хуралдаж, саньякү цолтой гурван тэмцээнд дараалан 34 даваа авсан "Мичиноку" дэвжээний монгол сүмоч Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэнг озэки болох боломжийг санал нэгтэйгээр дэмжсэн билээ.
Ингэснээр Кирибаяма мэргэжлийн сүмогийн түүхэнд 256 дахь озэки боломтой болсон юм. Кирибаяма 2015 онд мэргэжлийн сүмод анх барилдаж дөрвөн жилийн дараа сэкитори цолтой болсон. 2020 онд макүүчи зиндаанд дэвшиж жилийн дараа саньякү цолонд хүрсэн юм. 2023 оны нэгдүгээр сарын башёд комүсүби цолтой барилдаж 11- н даваа, дөрвөн унаатайгаар дэд аварга болж “Техниктэй бөх”-ийн шагнал хүртэж байв. Харин 2023 оны гуравдугаар сарын башёд сэкивакэ цолтой барилдан 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, “Техниктэй бөх”-ийн шагнал авсан. 2023 оны тавдугаар сарын башёд сэкивакэ цолтойгоор 11 даваа, дөрвөн унаатайгаар “Техниктэй бөх”-ийн шагналыг тус тус хүртэж байсан билээ.
| Кирибаяма озэки цолоо аваад нэрээ Киришима болгон өөрчилжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |