Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багууд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Европыг зориод байгаа. Дэлхийн аваргын тэмцээн Австри Улсын нийслэл Вена хотод зохион байгуулагдах юм. Энэ удаагийн 3х3 ДАШТ-д дэлхийн 200 гаруй улсаас шигшигдсэн 20 орны баг хүч үзнэ. Манай улсын хувьд эрэгтэй баг чансаагаараа дэлхийн зургадугаар байрт, эмэгтэй баг 11-д тус тус бичигдэж байна.
Эрэгтэй шигшээ багийн тамирчдын дэлхийн чансааны байдал:
- Д.Дэлгэрням, The Bull (33-д)
- А.Ананд, The Archer (37-д)
- Ц.Отгонжаргал (42-д)
- О.Энхбаатар (44-д) эрэмбэлэгдэж байгаа.
3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарь.
2023.05.30 17:25 Монгол:Унгар
19:25 Монгол:Чех
2023.06.01 17:00 Монгол:АНУ
19:00 Монгол:Канад
| Манай тамирчид сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аваргыг зорив |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |