БНХАУ-ын Чендү хотноо 2023 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXXI наадамд оролцох Монголын багийн ахлагч нарын хурал “Зайсан хилл” цогцолборын кино танхимд боллоо.Хурлыг Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) зохион байгуулж тус наадамд оролцох есөн төрлийн төрлийн холбоод (бадминтон, байт харваа, буудлага, сагсан бөмбөг, усан сэлэлт, таэквондо теннис, туялзуур сэлэм, ширээний теннис)-ын удирдлага, дасгалжуулагч , төлөөлөлүүд, МОСХ-ны Удирдах зөвлөлийн зарим гишүүд оролцлоо.
Хуралд дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXXI наадмын тухай танилцуулгыг МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, МУГД, доктор, дэд профессор Д.Жаргалсайхан хийлээ. Харин тус наадамд оролцох Монголын баг тамирчдын тухай мэдээллийг МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа хийсэн байна.
Спортын холбоодын сонирхсон асуултад МОСХ-ны удирдлага зохих хариултыг өгсөн байна. Хурлын үер МОСХ-ны холбооноос универсиад болон Монголын оюутны спортын хөгжлийн тухай номуудыг төлөөлөгч нарт тарааж, мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн наадмын заавар, гарын авлага, материалуудыг өгчээ.
Тус наадам Монголын оюутны баг тамирчид бадминтон, байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг, усан сэлэлт, таэквондо, теннис, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг спортын 11 төрөлд 130 гаруй баг тамирчид оролцохоор төлөвлөж байна.
| “Универсиад 2023” наадамд оролцох багийн ахлагч нарын хурал боллоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |