Монголын үндэсний олимпын академиас биеийн тамир, спортын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэх, гадаадын эрдэмтдийн судалгааны ажлын талаарх мэдээлэл авах, залуу судлаачдыг дэмжих, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн асуудлыг цогцоор хэлэлцэж, дүгнэх зорилгоор “Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
МҮОХ-ны хурлын танхимд 13 дахь удаагийн форум пүрэв гарагт боллоо. Нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, форумын ач холбогдлыг онцлон нийт оролцогчдод амжилт хүсэв. Форумд зургаан орны 30 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч нар хамрагдаж, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спортын хөгжил, олимпизмын үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, спортын талаарх соёлын давамгайллын онол зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
| “Хүүхдийн спорт, өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум болов |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |