МҮОХ-ноос олимпын наадамд оролцогч эмэгтэй тамирчдыг идэвхжүүлэх, тэднийг карьерын дараах шилжилтэд бэлтгэх, хувь хүний хөгжил, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ. “Спорт ба хүйсийн тэгш байдал” сэдэвт энэхүү уралдаанд 20 гаруй тамирчин материалаа ирүүлсэн юм. Улмаар эхний гурван байрт шалгарсан оролцогчдын шагналыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Олимпик хаус”-т гардуулан өглөө.
Шалгаруулалтын гуравдугаар байрт цанын ОУХМ, “Турин-2006”, “Ванкувер-2010” олимпын оролцогч Э.Очирсүрэн “Цасан сүлдэт хатад” эсээгээр шалгарч, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнуулав. дэд байрт “Барселона-1992”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын оролцогч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од “Эмэгтэй тамирчид ба тэгш эрх” эсээгээр шалгарч, мөн 500 мянган төгрөгийн эзэн болсон юм. Х.Эрдэнэт-Од гавьяатын хувьд бэлтгэлийн цагтай давхацсан тул хүрэлцэн ирж амжсангүй. Харин тэргүүн байрт “Токио-2020” олимпын наадмын оролцогч, чөлөөт бөхийн ОУХМ Х.Болортуяа “Хурднаас хурданг туул!” эсээгээр шалгарч, англи хэлний бүтэн жилийн ганцаарчилсан сургалтад суух эрхээр шагнууллаа.
МҮОХ-ноос тамирчдын дунд судалгаа явуулахад англи хэлний мэдлэг чадвар нэн тэргүүнд тулгамдсан асуудал болоод буй нь тогтоогдсон тул тэргүүн байрын шагналаар англи хэлний сургалтын эрх сонгосон юм. Сургалтад хамрагдаж, хэлний мэдлэгээ сайжруулснаар гарах үр дүн нь тэмцээн уралдаанд оролцох үедээ олон улсын сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулах, орчуулагчаар дамжуулалгүй өөрийгөө бүрэн илэрхийлэх чадварт суралцана.
Мөн ОУОХ болон бусад байгууллагаас тамирчдын дунд зарласан төсөл хөтөлбөрт хамрагдах, дэлхийд алдартай компаниудаас менторын зөвлөгөө үнэ төлбөргүй авах, өөрийн бичил бизнесийг эхлүүлэхэд дэмжлэг авах зэрэг олон гарц нээгдэх юм. Х.Болортуяа шагналаа гардан авсны дараа “Өөрийн мэддэг зүйлээ бичих байсан болохоор миний хувьд оролцоход дөхөм байлаа. Токиогийн олимпод оролцсоны дараа эмэгтэй тамирчдын үүрэг, оролцоо чухал юм байна гэдгийг ойлгосон.
Тиймээс өөрийгөө сориод үзэхээр шийдсэн юм. Нэгдүгээр байрын шагнал англи хэлний бүтэн жилийн ганцаарчилсан сургалт байсан нь оролцох хүслийг улам их төрүүлсэн л дээ. Учир нь надад хамгийн хэрэгтэй зүйл энэ байсан. Тиймээс тэргүүн байрыг нь авна гэж зорьсон. Түүндээ хүрч чадсандаа баяртай байна. Одоо англи хэлээ шамдан сурах болно. Тамирчдаа дэмжиж, маш хэрэгтэй уралдаан зохион байгуулсан МҮОХ-нд талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.
| “Жендэрийн тэгш байдал” эсээ бичлэгийн ялагчаар Х.Болортуяа шалгарлаа |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |