Хоёр хоногийн дараа тэр үзэгч, сонсогчдодоо гурав дахь тоглолтоо хүргэх нь. Угтаа даруухан ч хэмнэл хэллэг нь шулуухан. Энэ бол реппер Desant, жинхэнэ нэр нь Г.Батболд. Өөрийн болоод өрөөлийн талаар яриа байвал, өнөөдөр нийгэмдээ үзэл бодлоо дэлгэмээр болвол тэр дуундаа л оруулна, сэтгэлээ давхар уудална. Түүний хэл бол дуу хөгжим, бусдаар тэр даруу оршино.
Ойр дотно нөхөрлөж, хамтран уран бүтээл хийдэг уран бүтээлчдийн зүгээс нэг л зангаараа байж, хэнтэй ч ижилхэн харилцдаг зан чанартай гэж ярьсан нь цөөнгүй юм.

Хип хоп түүнд өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байх орон зайг олгодог гэсэн. Сонсогчдодоо ч мөн тийм эрх чөлөөг мэдрүүлэхийг, дураар, зоргоор оршихуйг хуваалцдаг. Desant долдугаар ангиасаа барууны хип хопчдыг түлхүү сонсож, тэдний дуу хөгжим, хэнд, юунд ч баригдахгүй чөлөөт байдалд хөглөгдөж, хөтлөгдөж иржээ. Ингээд 17 настайдаа дөрвөн найзтайгаа хамтран “Gangsta Service” хамтлаг байгуулж, дараа нь “Click, click boom” бүлгийн гишүүн болж, хип хоп сонирхогч залууст зориулсан “Backyard”шоуг зохион байгуулсан байдаг. Харин 2017 онд “Тоонот”-ыг хамтран байгуулснаар өдгөө хүртэл дуу хөгжмөө хийсээр яваа. Түүнийг бид “15”, “4.12”, “Захидал”, “Midnight”, “Ballergang”, “Broda”, “Big fish” зэрэг олон дугаар нь мэдэх бөгөөд өөрөө үгээ бичиж, аяа хийдгээрээ онцлог. Нэг ёсондоо цэвэр өөрийн үзэл бодол, ертөнцийг бусдад дамжуулж, түүгээр нь бид түүнийг мэдэж, мэдэрч, илүү ойр сонсдог байх.


Тэрбээр энэ удаагийн тоглолтоо таван жилийн өмнөөс төлөвлөсөн бөгөөд анх удаа задгай талбайд буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаагаараа онцлог байна. Мөн 100 хувь хип хоп тоглолт болох бөгөөд 30 метрийн өндөр тайз засаж,хөгжим, гэрэлтүүлгийн хувьд өндөр түвшний бэлтгэж байгаа аж. Мөн тоглолтын үеэр "Hood" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар, ерөнхий продюсерээр Халзаа буюу М.Даваасүрэн, тайзны найруулагч Baja буюу Б.Батцэрэн нар ажиллаж байна.
Тоглолтод DJ Zaya, артист Babar, 290, Ratabuzz, Bilgang, Jason зэрэг уран бүтээлчид оролцох юм.
| DESANT-ИЙН ЦАГ |
|
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |