“Шарил дээр минь битгий уйлаарай” хэмээн эхэлдэг “Мянган салхи” дууг дуулсан Масафүми Акикава гэх нэгэн дуучныг уншигч танд танилцуулъя.
.jpg)
Эх орондоо шилдэг сонгодог дуучин хэмээн танигдсан Масафүми Акикава 1967 оны аравдугаар сарын 11-нд Японы Сайжо хотод төржээ. Аав нь театрын дуучин байсан бөгөөд тэрбээр багаасаа театрт очиж, аавынхаа тоглолтыг үзсээр дуу хөгжимд дурласан гэнэ. Улмаар дөрвөн настайдаа хийл, төгөлдөр хуур тоглож сурч, түүнээсээ хойш удалгүй аавынхаа дор гоцлол хөгжим тоглодог болжээ.
Харин дуучны гараагаа 1990-ээд оноос эхлүүлсэн гэнэ. Эхэн үедээ гоцлол хөгжим тоглосон газартаа дуулж явсаар 2001 онд анхныхаа CD-г гаргасан байна. Түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд “Мянга салхи” нэртэй дуугаараа үзэгч, сонсогчдынхоо хайртай дуучин болжээ.

Масафүми Акикавагийн “Мянган салхи” буюу “Sen no Kaze ni Natte” дуу анх 2006 оны тавдугаар сард сонсогчдын хүртээл болжээ. Дууг Америкийн яруу найрагч Клэр Харнерын “Шарил дээр минь битгий уйлаарай” нэрт шүлгээс сэдэвлэсэн гэдэг. Тодруулбал, Америкийн яруу найрагчийн “Шарил дээр минь битгий уйлаарай” шүлгийг Японы хөгжмийн зохиолч Ман Арай орчуулж, аяыг нь бичээд Масафүмид өгчээ. Улмаар Масафүми “Мянган салхи” дууг дуулж, олны хүртээл болгосон нь зөвхөн 2007 онд 1.1 сая хувь борлуулагдаж, шилдэг япон дуунуудын жагсаалтыг тэргүүлж байсан аж. Мөн “Мянган салхи” дуу өнгөрсөн зургадугаар сард болсон Японы хөгжмийн зохиолчдын фестивалийн үеэр “Шилдгийн байр сууриа хамгийн удаан хадгалсан дуу” гэх шагнал хүртжээ.

"МЯНГАН САЛХИ"
Шарил дээр минь битгий уйлаарай
Би тэнд байхгүй
Би тэнд нойрсоогүй
Мянган салхи болоод тэр өргөн уудам тэнгэрт дүүлэн нисэж яваа...
Намар нь гэрэл гэгээ болоод тариан талбай руу тусна
Өвөл нь алмааз эрдэнэ шиг гялалзах цас болно
Өглөөдөө шувуу болоод чамайг нойрноос чинь сэрээнэ
Шөнө нь од болоод чамайг харж хамгаална...
Миний шарил дээр битий уйлаарай
Би тэнд байхгүй, би үхээгүй.
Мянган салхи болоод тэр өргөн уудам тэнгэрээр дүүлэн нисэж байгаа
Мянган салхи болоод тэнгэрээр дүүлэн нисэж яваа...

| ТАНИЛЦ: “Мянган салхи”-ны МАСАФҮМИ АКИКАВА гэж хэн бэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |