-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Inj” студийн үйл ажиллагааны талаар ярихгүй юу?
-“Inj” студи үйл ажиллагаа явуулаад жилийн хугацаа өнгөрчээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхдагч байгууллага. Хувь хүний өнгө гэж бий. Үүнийг хүний арьсны бүтцээр тохируулан хэрхэн гоо сайхан байж болохыг нь тодорхойлж өгдөг. Манайх зөвхөн өнгөнөөс гадна биеийнх нь хэлбэрт ямар загварын хувцас зохих, нүүрний хэлбэрт нь ямар үсний тайралт зохих гээд тухайн хүн дээр яригдаж болох бүх л гоо зүйн мэдлэгийг 2-3 цагийн зөвлөгөөгөөр өгдгөөрөө онцлогтой. Хүсвэл үргэлжлүүлэн хувцас худалдан авахад нь зөвлөгөө өгч, шүүгээн дэх хувцасных нь загваруудыг тодорхойлж, тохирохыг нь үлдээдэг.
-Хувь хүний өнгө байдаг талаар хэрхэн мэдэж, энэ талаар судлах болсон бэ?
-Хувь хүний өнгө бол байсаар ирсэн зүйл юм. Харин энэ талаар таван жилийн өмнөөс хүмүүс ярьж, илүү гүнзгий судлах болсон. Тэр дундаа 2020 оноос БНСУ-д энэ талаар ярьж, иргэдийнх нь мэдлэг нэмэгдсэн. Би тус улсад суралцаж байх хугацаандаа энэ талаар сонсож, илүү сайн сурах боломжтой сургууль хайсан. Тэгээд Итали Улсын Милан хотод байрлах “Ella” сэтгүүлийн “Ella fashion school” гээд загварын сургуульд хувь хүний өнгө болон стилистээр сурч, төгссөн.

-Цахимаар хүний өнгө тодорхойлох үйлчилгээ үзүүлдэг байгууллага олон байдаг шүү дээ. Хүний арьсны өнгийг уулзахгүйгээр тодорхойлох боломжтой юу?
-Энэ жаахан эргэлзээтэй асуудал л даа. Уулзаж нарийвчлан харахгүй бол буруу гарах магадлал тун өндөр. Учир нь, нарны гэрэлд, нүүрний будаггүйгээр хувь хүний өнгийг тодорхойлох ёстой. Зураг хараад тодорхойлох тун хэцүү. Заримдаа ойролцоо гаргасан байх тохиолдол бий. Манай студи дээр цахимаар тодорхойлуулсан өнгөө баталгаажуулах гэж хүмүүс их ирдэг. Тэгээд шалгахаар нийт үзүүлсэн хүний 70 хувь нь буруу гарсан байдаг. Тиймээс учир дутагдалтай, эргэлзээтэй. Хувь хүний өнгийг тодорхойлохдоо тухайн хүнтэй уулзаж, судасных нь өнгө, хэрхэн борлодог, нүүрний хувирал, ямар өнгө царайг нь дарж байна вэ гээд бүхнийг нарийвчлан харах хэрэгтэй.
-“Inj Studio” энэ хугацаанд хэр олон хүнд хүрч ажилласан бэ?
-Ганцаараа ажилладаг байхад өдөрт гурван хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой байсан. Цаг шаардсан ажил л даа. Хувь хүний өнгө тодорхойлоход нэг цаг, бусад загвар тодорхойлох үйлчилгээ хоёр цаг гэх мэтээр нэмэгдэнэ. Одоо хоёр туслах стилисттэй болсон. “Inj” студи нэг жилийн хугацаанд 3000-аад хүнд үйлчилсэн байна.

-Таны тусламжтайгаар хүн өөртөө илүү итгэлтэй болж байгааг харах ямар байдаг вэ?
-Ажлын минь гол зорилго тэр шүү дээ. Миний зөвлөгөөгөөр өөрчлөгдөж, илүү итгэлтэй алхаж байна гэдэг сайхан. Энэ ажлыг цааш үргэлжлүүлэх тулгуур нь миний тусламжтайгаар өөрчлөгдөж байгаа хүмүүсийн хариу инээмсэглэл юм болов уу.
-Өмсөж хэвшсэн хувцаснаас нь өөр өнгө, загварын хувцас тэр хүнд зохино гэж тодорхойлогдсон ч тухайн хүн өөрчлөлтдөө дасахгүй бол яах вэ?
-Даруухан хувцасладаг хүнд тод өнгийн хувцас зохино гэж хэлэхээр хүндээр хүлээж авдаг л даа. Миний хувьд тэр хүмүүст бага багаар өөрчлөгдөхийг зөвлөдөг. Өөрчлөлтөд дасахгүй, тухгүй байвал өмсөхгүй байсан нь зөв. Өөрт тухгүй хувцас өмсөж, өөртөө итгэлгүй алхаж болохгүй. Өөрчлөлт танд тухгүй мэдрэмж өгч байвал хэрэгжүүлэхгүй байсан нь дээр. Үнэхээр өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол бага багаар эхлэх хэрэгтэй.
-Аль насны хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг вэ. Тэднээс аль үе нь илүү өөрчлөгдөж, таны зөвлөгөөг авдаг вэ?
-Би анх эхлэхдээ өсвөр насныхан их ирнэ гэж бодсон. Гэтэл бүх насныхан ирж үйлчлүүлж байгаа. Манай хамгийн бяцхан үйлчлүүлэгч 13 настай байсан бол хамгийн ахмад нь 70 настай. Хүмүүс нас тогтсон гээд өөрийгөө хойш тавилгүй одоо ч болтугай өөрчлөгдье гэж байгаа нь сайхан санагддаг. Өсвөр насныхан ирж зөвлөгөө авснаар анхнаасаа өөрийгөө илүү тодруулж, гэрэлтүүлэх хувцаслалттай, загварын мэдрэмжтэй болж байгаа нь олзуурхууштай. Хамгийн их өөрчлөлт авдаг нь нас тогтсон эмэгтэйчүүд байдаг. Үйлчлүүлэгчид маань дэвтэр, балтай ирээд нэг бүрчлэн бичиж авч байгаа нь сайхан санагддаг.

-Тод өнгийн хувцас өмсөхийг хүссэн ч хүмүүсийн харц, хандлагаас эмээгээд өмсөж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Бидний амьдарч байгаа газрын цаг уур, орчноос шалтгаалж, нийтээрээ хар бараа өнгөөр хувцасладаг болчихсон. Хүмүүсээс “Шүүгээнд нь ямар өнгийн хувцас зонхилж байгаа вэ” гэж асуухад 70 хувь нь “Хар өнгийнх” гэж хариулдаг. Хар өнгийн хувцас өмсөөд байвал сэтгэл гутралд нөлөөлөх эрсдэлтэй. Тэр утгаараа хар хувцас тогтмол өмсөх нь таатай зүйл биш. Харин тод өнгийн хувцас нь хүний сэтгэл зүйг өргөдөг. Тод өнгийн хувцастай толинд харахад хүний сэтгэл санаа дээрддэг. Би бол тод хувцас өмсөж, өнгө нэмж, чимдэг залууст дуртай.
Тод өнгийн хувцас өмсөөд алхахад чинь нэг, хоёр удаа хүмүүс эргэж харна. Гурав дахь удаагаа харахдаа дасчихсан байх болно.
-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Загварын чиглэлээр явна гэж боддог байсан уу?
-Би багаасаа загварын сонирхолтой байсан ч эмэгтэйлэг хүүхэд байгаагүй. Гарааш дээгүүр гүйж, бөглөө нүддэг охин байлаа. Тийм эршүүд байсан хэрнээ хувцас загвар гоё санагддаг байсан. Миний хувьд өөрийгөө илэрхийлэх нэг арга нь хувцаслалт байсан юм болов уу. Олон загвараар хувцаслаж үзсэн, тэр бүр минь өөрийгөө олох гэсэн миний эрэл хайгуул байж.
-Ажлаасаа ямар үед хамгийн сайхан мэдрэмж авдаг вэ?
-Би энэ ажлыг эхлүүлэхдээ ч эргэлзээгүй. Монголын зах зээлд анхдагч хүмүүст танигдаагүй бизнес эхлүүлэх гэж байгаа тохиолдолд хүн айж, эмээнэ шүү дээ. Гэтэл би огт эргэлзээгүй. Хүмүүсийн баярласан сэтгэгдэл, миний зөвлөгөөгөөр илүү гэрэлтсэн хүн болж байгааг нь харахдаа өөрийнхөө чаддаг зүйлээр нийгмийг өөрчлөх том биш ч жижиг өөрчлөлт хийж байгаагаа мэдрэх, мэдэх хамгийн сайхан байдаг.
-“Inj” студийн үйл ажиллагаа ирээдүйд хэрхэн өргөжих вэ. Дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ?
-Ганцаараа ажилладаг байсан бол гурвуулаа боллоо. Цаашид цөөн цөөнөөр стилистийн тоогоо нэмж, илүү олуулаа болно. Энэ чиглэлээр ажилладаг хүн олон болж, монголчууд илүү өнгөлөг, стиллиг, гоё болгохыг хүсэж байгаа. Мөн бид нэрийн дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь үйлчлүүлэгчдэд илүү тав тух мэдрүүлнэ.

| Ч.ГАН-ИНЖ: МИНИЙ ТУСЛАМЖТАЙГААР ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ ХАРАХ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |