Эцэг гэх хүний үүрэг яг юу вэ. Үр хүүхдээ тэжээх, өсгөх, эхнэр хүүхдээ халамжилж, гэр бүлээ хамгаалах уу. Тэр хүний үүрэг ганц үүгээр тогтохгүй. Эцэг хүний үүрэг бол гэр бүлийнхнийхээ өмнөөс “шаналах”.
“Эцэг” кино бол зөвхөн цор ганц хөгшин эрийн тухай өгүүлнэ. Гэхдээ цор ганц хөгшин эрийн цаана тоолж баршгүй хэчнээн энэлэнт хийгээд эгшиглэнт зүйл нуугдаж буйг бид үл мэднэ. Шаналал, шаралхал, нулимс, дурсамж. Тэр бүгдийг “тээж” явах нэгнийг эцэг гэх. Гэвч бид бүгд эцэг гэгч нэгнээ үл танина.

Энтони Хопкинс төрж өссөн Уэльс Улсдаа Хөгжимт драмын коллежийг дүүргэж, Их Британид Эзэн хааны нэрэмжит Драмын урлагийн их сургуульд сурч, драмын театраас гараагаа эхэлсэн. Тэгж явсаар 1993 онд Хатан хаан II Элизабетээс баатар цол хүртсэн юм. Гараагаа эхэлсэн цагаасаа л урууддаггүй түүн шиг “ажлын машин” тайз, дэлгэцийн урлагийн салбарт ховор. Гэвч түүний энэ бүх гэгээн, гэрэлт зүйлсийн ард айж, мэгдсэн бяцхан Энтони байсан юм.
Бага байхдаа мэдэрсэн хүчирхийллээсээ болж бидний мэдэх Энтони Хопкинс жоохон хүүхэд хэвээрээ хөгширсөн. Хүйтнээс, даарахаас, архины хамаарлаас айдаг. Бас эр хүнээс...
Түүнийг 11 настай байхад нь архины хамааралтай болсон эцэг нь хүчирхийлсэн. Энтони хүчирхийллийг нь эсэргүүцэн хүйтний улирлаар нүцгэн гадагш гарч гүйн, хөл нүцгэн гүйсээр хатгаа авсан тухайгаа ярьж байсан юм. Энэ тухайгаа тэрбээр “Маш их даарч, ухаан минь балартаж байлаа. Магадгүй түүнээс л болоод би өнөөг хүртэл хүйтнээс айдаг байх” гэжээ. Гэвч түүний үзсэн, мэдэрсэн шаналал, хүчирхийлэл гэр бүлийн дотоод асуудлаар тогтохгүй. Өнөө цагийн хүн бүхний мэдэх Энтониг бүтээсэн Уэльсийн Хөгжимт драмын коллежийн сурагч байхад ч түүнийг “дагасан” хүчирхийлэл зогссонгүй. Өөртэй нь ижил сурагчид ч, багш нар ч түүнийг ялгаварлаж, дээрэлхдэг байсан гэдэг. “Би коллежийнхоо хамгийн ядуу сурагч байсан. Хамгийн ядуу байсан минь л намайг доог тохуу болгож, дорд үзлийн “туг” болгосон юм. Би өөрийгөө тэнэг гэдэгт бүрэн итгэж өссөн”. Түүний амьдрал ингэж л өрнөсөн. Өрнөсөн гэхээсээ илүүтэй “өвдсөн” байх.

Энтони Хопкинсийн хамгийн алдартай, гайхшруулам дүр нь “The Silence of the Lambs” киноны Ханнибал Лектерийн дүр. Тухайн дүрээрээ ч мань эр “Оскар” хүртсэн. Түүний үйлдлүүд нь үзэгчдийнхээ шар үсийг босгож, бие доторх хөндөж болдоггүй “нэг юм”-ыг нь гаргаж ирэх гээд байдаг. Энтони Хопкинс 1991 онд 54 насандаа Ханнибал Лектерийн дүрийг бүтээхийн тулд бүтэн нэг сарын турш сэтгэцийн эмнэлэгт дунд зэргийн галзуурлын түвшинтэй хүмүүсийн хамт хоригдсон гэдэг. Нэг сарын турш сэтгэцийн эмнэлэгт хоригдож байхад нь түүнийг долоон удаа хөнөөхийг оролдож байсан юм. Амьдрал гээч өөрөө галзуу. Харин галзуу дүрийг бүтээхийн тулд галзуурлаас илүү галзуурах хэрэгтэй.
Гэвч бидний харсан, мэдсэн Энтони Хопкинс үнэндээ жинхэнэ Энтони Хопкинс биш л дээ. Тэрбээр юмыг хольж, хутгах дургүй. Тиймдээ ч хүйтнээс, эрчүүдээс айх айдсаа дүр бүтээх үедээ ор тас мартдаг. Мартдаг гэхээсээ илүүтэй биеэсээ хальж, тэс өөр хүн болж хувирна. Харин тэр хүний дотор хэний ч мэдэхгүй бяцхан Энтони бий.
“Би ээжийгээ санаад байна. Хэн нэгэн нь ирж намайг авч яваач. Би эндээс гармаар байна” гэж “Эцэг” киноныхоо нэг хэсэгт нулимс дуслуулан хэлэхэд нь миний нулимс ч түүнийг дагаж “унахад” бэлэн байлаа. Энтони Хопкинсийн “Эцэг” кинонд бүтээсэн дүрийнх нэр Энтони. “Өөртөө хайргүй нэгнийг явуулах ёстой” гэж хэлдэг ч амьдрал дээрээ ч, ажил дээрээ ч явуулаагүй тэр...
Өдгөө 83 настай Энтони Хопкинс “Эцэг” кинонд бүтээсэн дүрийнхээ талаар “Би эхлээд энэ дүрийг үнэхээр амархан бүтээчих юм шиг бодож байсан. Би чинь одоо 82 настай. Надад туршлага бий. Гэхдээ энэ дүр яг л миний эцэг санагдаж байлаа. Эцэг минь амьдралынхаа сүүлийн жилүүдэд маш их ууртай, бас түүн шигээ маш их айдастай нэгэн болсон байсан. Би эцгийгээ хэнээс ч илүү мэдэх атлаа яг л түүнтэй адилхан дүрд тоглох үнэхээр хачин мэдрэмж байна” хэмээсэн юм.
Энтони Хопкинс өнгөрсөн жил “Эцэг” кинонд дүрээ бүтээж байхад нь “GQ” сэтгүүлээс ярилцлага авсан. Ярилцлага авч байсан сэтгүүлч нь “Танд цаг хугацааг буцааж цор ганц цаг үе рүү очих боломж олдвол та аль цаг үе рүү явах вэ” гэж асуухад нь “Миний амьдралын хамгийн сайхан мөч бол “Оскар”-ын шагнал хүртэж байсан үе. Тийм ч учраас тэр үе рүүгээ буцаж очихыг хүсэх байх” хэмээсэн юм.
Тэрбээр өөрийн хүссэн шигээ тэр үе рүүгээ буцсан. Буцсан гэхээсээ илүүтэй тэр цаг нь болсон. Ирэх ёстой зүйл нь Энтонид ирсэн. Цаг хугацаар аялж, хуучин цаг үе рүүгээ буцаагүй ч хамгийн их хүссэн үеэ өөрөө бүтээж дахин “Оскар”-ын шагнал хүртлээ. Эцгийн хайрыг мэдрээгүй надад үгүй мэдрэмжийг бий болгосон “жинхэнэ эцэг” байлаа, тэр...
.jpg)
| ЭЦЭГ |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |