Арванхоёрдугаар сарын 1 буюу ДОХ-ын эсрэг олон улсын өдрөөр үзэхэд илүүдэхгүй найман киног нэрлэж байна. Жагсаалтад орсон кинонууд уг өвчний талаарх мэдээлэлд тань нэмэр болохоос гадна уг өвчний аймшигт хор хөнөөлийг ойлгоход тусална.
Жүжигчин Том Хенкс, Антонио Бандерес нар уг кинонд дүр бүтээсэн билээ. ХДХВ-ийн халдвар туссан залууд орчин, нийгэм, хүмүүс хэрхэн хандаж буйг сэтгэл өвтгөм дүрслэн харуулснаараа олны сайшаалыг хүртдэг бүтээл юм.
(4).jpg)
Франц Улсад 1990-ээд оны эхэн үед өрнөсөн “Акт Ап” хэмээн хөдөлгөөний тухай өгүүлнэ. ХДХВ, ДОХ-ын халдвар авсан залуучууд амьдрахын тулд тэмцэх агаад тэдний “Энэ өвчин надаар дуусаасай” хэмээх чин сэтгэлийн шаналлыг энэ киноноос мэдэрнэ.
Уг кино 2017 оны Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бүтээл ба бусад кино наадамд ч амжилттай оролцжээ.

Алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркүригийн амьдралын тухай хүүрнэх уг киног танд санал болгож байна. Түүний тайзны ардах амьдрал, зовлон, шаналал, ДОХ өвчнөөр хэрхэн шаналж буйг уг киноноос үзэх, мэдрэх боломжтой.

Цахилгаанчин мэргэжилтэй хар тамхичин залуугийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино. Роб ДОХ хэмээн аюулт өвчин тусаж, ганцхан сар амьдрах хугацаа үлдсэнээ мэднэ. Энэ мэдээ түүний амьдралыг хэрхэн өөрчлөхийг үзээрэй.

Уг бүтээл гарсан жилдээ Оскарын баримтат кино төрөлд нэр дэвшжээ. ДОХ эхэн үедээ хэрхэн тархсан тухай болон өвчний суурь маш олон учир шалтгааныг тодруулсан бүтээл билээ.

ДОХ-ын аюул заналын тухай 1980-аад онд хийгдсэн хамгийн нөлөө бүхий баримтат кино гэгддэг. Энэхүү кинонд халдвар авсан хүмүүс төдийгүй, тэдний эцэг, эх, хайртай хүмүүсийн тухай өгүүлэн хүний сэтгэлийн нандин утсыг хөнддөг билээ.

Пулицерийн шагналт Тони Кушнерын зохиолоос сэдэвлэн бүтээсэн ба Эммигийн шагналт HBO-ийн мини цуврал юм. Энэхүү цувралд түүхэн дүрүүд болон Библийн Алегрог багтаасан нь үзэгчдийг өрөвдөм, хайрлам, уур хүргэм, үзэн ядам гээд хүний бүхий л хариу үйлдлийг энэ киног үзэхдээ гаргаж мэднэ гэжээ. Эмгэнэл, гарз хохирол болон Засгийн газар, хүмүүнлэгийн ажил, тэдний хэрцгий алдаа дутагдлыг энэхүү бүтээлээр харуулахыг зорьжээ.

Энэхүү баримтат кинонд нэмэлт хачиргүй Африкийн үнэн байдлыг дүрсэлсэн байдаг. Замби Улс дахь ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст үнэгүй тараасан ДОХ-ын эсрэг эм хүмүүст хэрхэн нөлөөлж буй тухай өгүүлнэ.

| ДОХ-ын эсрэг өдөр үзэхэд илүүдэхгүй найман кино |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |