Биеэрээ дүүрэн шивээстэй танхай эрээс эхлүүлээд тайрмал үстэй тогооч, бүдүүлэг цагдаа, хэдэн мянган жилийн настай супер баатрын дүр бүтээж, дэлхийд зартай “атаман” жүжигчин болсон Ма Дун Сок буюу Дон Лиг уншигч тантай “уулзуулж” байна.
Анх “Train to Busan” хэмээх зомбитой киногоороо олны хүндэтгэл хүлээсэн Дон Ли өдгөө 51 настай. Дон Ли Сөүл хотод төрсөн ч, гэр бүлийн асуудалтай байсан учир Америкийг зорьж, насанд хүртлээ хүнд, хүчир ажил хийж, гэр бүлийнхэндээ туслаж байсан гэдэг. Уншигч авхай танд Солонгос-Америкийн жүжигчин Ма Дун Сокын “Deadline” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Тэрбээр уг ярилцлагадаа 1979 онд гарч байсан “Роки” киног үзэж, боксын спортод дурлан улмаар түүний дүрүүдээ чадварлаг бүтээж буй тулаантай киноны суурь болсон тухай ярьжээ.

-2022 оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болсон “Roundup” киноны тань талаар ярилцлагаа эхэлье. Та киноныхоо зохиолыг бичиж, продюсерээр нь ажилласан байсан. Цар тахлын дараах Солонгосын кино урлагийг дахин сэрээж, улсынхаа “Box Office”-ыг тэргүүлээд эхэллээ дээ?
-Франчайзын анхны “Outlaws” киног бүтээхдээ үргэлжлэл нь болох найман зохиол биччихсэн байсан. Тэгээд хоёр дахь “Roundup” киногоо амжилттай бүтээж, нээлтээ хийлээ. Нээлтээ хийснийх нь дараа үзэгчидтэй хамт үзэхэд дүрдээ сайн тоглосноо гайхаад, өөртөө итгэж өгөөгүй юм.

Киноны төрөл нь инээдмийн, тулаант. Олон хүний сонирхдог төрөл хэдий ч зөвхөн БНСУ-д гэхэд 12 сая үзэгч үзнэ гэж огт төсөөлөөгүй. “Roundup” кино маань Солонгосын кино урлагийн түүхэн дээд амжилтуудыг эвдэж байгаа. Энэ бүхнийг бүтээж, биеллийг нь олоход тусласан кино багийнхандаа талархаж байна. Бас баярлаж байна.
-Кино урлагаас хүлээж, хүсэж байсан зүйл чинь юу байсан юм бэ?
-Гол нь адал явдал гэдэгт би итгэдэг. Кинонд дүр бүтээхийн тулд сайн судалж, дэлгэцээр үзэж буй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх үг, үйлдэл хайж олохыг хичээдэг. Минийхээр үзэгчид үзэшгүй муухай гэмт хэргийг ч инээдмийн, хошин байдлаар хүлээж авахдаа таатай байдаг гэж боддог. Мөн үзэгчдийг суудал дээр нь зүгээр суулгахгүй байх адал явдал, үйл явдлын эргэлтийг хүчтэй хийх ёстой. Би үүнийг л хүсэж байсан.
-“Outlaws”,”Roundup” киноны үргэлжлэл хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ. Франчайзын ирээдүй хэрхэх вэ?
-Одоо найман кино зохиол бий. Хэрэв хоёр зохиол нэмж бичвэл 10 кинотой франчайз болох юм л даа. Өөрөөр хэлбэл, Холливудын “Галзуу хурд” франчайзтай төстэй байх бөгөөд манай баг ч үргэлжлүүлэн бүтээж, өргөжүүлэх боломжтой гэж харж байгаа. “Outlaws”, “Roundup” киноны үргэлжлэлүүд өмнөхөөсөө хэт ялгаатай, огт өөр түвшний хорон түүх өгүүлнэ.

-Таныг багадаа Америкт амьдарч байсан гэж сонссон. АНУ-д кино урлагт суралцаж, карьераа Солонгост очиж эхлүүлсэн гэдэг. Та БНСУ-ын кино урлагийн супер од ч гэсэн Холливудын томоохон кинонд цөөнгүй дүр бүтээсэн. БНСУ-д урлагийн карьераа эхлүүлсэн ч АНУ-д өнгөрүүлсэн цаг хугацаа их нөлөөлсөн гэж боддог уу?
-Анх 15-тайдаа “Роки”-г үзээд боксоор хичээллэж эхэлсэн. БНСУ-д байхдаа мэргэжлийн боксчин болохын тулд их хичээсэн. Гэхдээ гэр бүлийн асуудлаас болоод Америкийн зорьж, насанд хүрэх хүртлээ хар ажил хийсэн. Монтана дахь хамаатныдаа амьдарч, олон төрлийн ажил хийж, өглөө гэрээсээ гараад шөнөөр л ирдэг байлаа. Гэсэн ч би боксоо орхиогүй. Боксын спортыг хэзээ ч орхиогүй минь тэр үеийн миний амьдрал, одоо тулаант киноны гол суурь болж байна. Америкт ажиллаж байхдаа уулзаж, учирсан олон хүнээс авч үлдсэн туршлага бий.
-Насанд хүрээгүй байхдаа хар ажил хийхээр АНУ-д очсон юм уу. Тэгээд хар гэхээр ямар ажил хийж байсан юм бэ?

-Урт түүх болно. Цэвэрлэгч, жижүүрээс эхлүүлээд хятад ресторанд зөөгч, аяга, таваг угаагч, хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Бараа, бүтээгдэхүүн зөөж, биеийн хүчний ажил ч их хийсэн. Хуурай сүүний үйлдвэрт ачигч байсан юм. Гэвч тэр бүхний зэрэгцээ өөрийн сонирхлоороо биеийн тамирын клубт дасгалжуулагчаар ажиллаж байлаа.
-Таныг “Nomadland” кино болон Хятадын найруулагч Хлоэ Жаотой их чухал холбоотой гэж сонссон. Тэр чухал гэх нэрлээд байгаа холбоо нь юу юм бэ?
-“Nomadland” миний сэтгэлд хүрсэн кино. Кинон дахь Ферний дүр нүүдэлчидтэй уулзаж байгааг харахдаа өөрийгөө Ферн болчихсон мэтээр төсөөлж суусан. Харин тэр үед Ферний дүрд тоглосон Франсис МакДорманд цэвэрлэгчээр ажиллаж байхад өөрийнхөө жижүүр хийж байсан үеэ санасан юм.
Би “Eternals” киноны зураг авалтын өмнөхөн найруулагч Хлоэ Жаогийн “The Rider” киног үзээд түүнийг биширсэн. Хлоэ Жао болон түүний кинонууд кино урлаг дахь өвөрмөц дуу хоолой. Одоо ч “Nomadland” киног үзэхэд сэтгэл минь хөдөлдөг.
-“Марвел” продакшны “Eternals” супер баатрын кинонд тоглосон түүхээсээ хуваалцахгүй юу. Дүр бүтээсэн үйл явц хэрхэн болж өнгөрөв?
-Миний дүр бүтээсэн “Train to Busan” кино дэлхийд амжилт гаргасны дараа надад Холливудаас олон санал ирсэн. Тэр бүрийг би хүлээж аваагүй. Харин нэг өдөр Солонгост зураг авалтаа хийгээд явж байхдаа менежерээсээ “Марвел”-ын “Eternals” кинонд дүр бүтээх санал ирснийг сонссон. Би “Марвел”-ын үнэнч шүтэн бишрэгч. Тэгээд л шууд “Eternals” киног найруулахаар болоод байсан Хлоэ Жао болон продюсер Нэйт Муртай “Zoom”-ээр хурал хийсэн. Тэр өдрөөс хойш би өөрийгөө “Марвел”-ын Гилгамешийн дүрд мөнхөд тамгалж чадсан. “Eternals” кино миний шинэ эхлэл байсан юм.

-БНСУ, Холливудын алийг нь илүүтэй онцлох вэ. Дүр бүтээх санал, шинэ төсөл ирэхэд ямар шалгуур тавьж, сонгож, шийдвэрээ гаргадаг вэ?
-Солонгост ч, Холливудад ч бай би жүжигчнийхээ хувьд шинэ, шилдэг дүр бүтээхийг хүсдэг. Харин продюсерийнхоо хувьд гайхалтай хөгжилтэй кино хийхийг мөрөөднө. Кино урлагт хэл чухал гэж боддоггүй. Сайн киног дэлхийн хаана ч үзэгчид сайшааж хүлээн авна. Аль ч газрын төслийн санал байсан ч өөрийн онцлогийг харуулсан сэтгэл хөдөлгөм түүх, зугаатай, хөгжилтэй кинонд дүр бүтээхийг хүсэж байна.
-Продюсерийн хувьд шинэ авьяастныг нээн илрүүлэхэд хэр их анхаарч байна вэ?

-Кино урлагийн салбарт ажиллахад хувь хүний мөн чанар их чухал. Багийн ажилд хүн бүрийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, анхаарал, халамж хэрэгтэй. Хэрэв миний дурдсан шаардлагуудыг хангахгүй нэгэн хэчнээн авьяастай байсан ч би хамт ажиллахгүй. Эцсийн эцэст, энэ зүйлийн нэг томоохон хэсэг нь ажилдаа дурлаж, хөгжилдөж, хөгжилтэй байх явдал юм.
Харин мөн чанар нь тунгалаг, сайхан сэтгэлтэй хүмүүсийг тойрсон бүтээлч, ур чадвар, авьяастай хүн ч олон байдаг. Би тийм хүмүүсийг нээн илрүүлж, карьераа томруулж, ядахнаа л туршлага судлахад нь туслахыг хичээнэ. Жишээлбэл, үзэгчид миний шинээр хэрэгжүүлж эхэлсэн “The Oulaws”, “Roundup” кино багийн захирлууд нь залуу хүн байгааг харж болно. Энэ л намайг аз жаргалтай болгодог.
-“The Gangster, The Cop, The Devil” киног АНУ-д дахин хийж байгаа гэж сонссон. Магад таны хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл байх. Харин дахин хийхээс гадна өөр юу гарч ирэх вэ?
-“Gorilla 8” продакшны дэргэд кино, телевизийн бүтээл дахин хийх дөрвөн төсөл боловсруулж, ажиллаж байгаа. Үүнээс гадна Холливудын хэд хэдэн студитэй байгуулсан гэрээ бий. Төсөл, ажлуудын талаар одоохондоо нууц хэвээр нь үлдээе дээ.
-БНСУ-ын кино урлаг дэлхийн хэмжээнд гарч, үзэгч ч сая саяараа нэмэгдэж байна. Дэлхийд саяхан гарч ирсэн гэж хэлж болох ч олон улсын кино урлаг үүх түүхээ судалж байгаа мэтээр БНСУ-ын кино урлагаас олон зүйлийг сурч байгаа юм шиг санагдсан?
-Сүүлийн үеийн стриминг платформд Солонгосын кинонууд олны хүртээл болж эхэлж байна. Гэхдээ үүнээс өмнө ч Солонгосын хийж байсан гайхалтай сайн бүтээлүүд байдаг. БНСУ-ын үзэгчид ч өвөрмөц, содон “амт” хайж байдаг нь манай орны кино бүтээгч, найруулагч, продюсерүүдэд нөлөөлж, киногоо өөрчилж, хөгжүүлэх боломж олгосон. Харин одоо үүнийг дэлхий дахин мэдэрч, үзэж байгаа гэж бодохоор надад сайхан байдаг.
-Таныг үзэгчид Рок жүжигчинтэй жишиж, “Солонгос Дуэйн Жонсон” гэж нэрлэдэг. Ингэж дуудуулах нь танд ямар мэдрэмж төрүүлдэг юм бэ?
-Дуэйн Жонсон надаас хамаагүй өндөр, царайлаг төдийгүй гайхалтай жүжигчин, тулаанч. Үнэндээ би түүний шүтэн бишрэгч. Түүнтэй хэдэн жилийн өмнө “Comic-Con” фестиваль дээр таарч, ярилцаж байсан юм. Магад тиймээс “Солонгос Дуэйн Жонсон” гэж нэрлэгдэх нь надад ирэх маш өгөөмөр магтаал. Гэсэн ч надад нэр өгдөг тэр бүх хүнд гэж хэлэхэд эцсийн эцэст, би бол Дон Ли.
“Deadline”. 2022 оны долдугаар сарын 8.

| ДОН ЛИ: Намайг “Солонгос Дуэйн Жонсон” гэж дуудах хэрэггүй. Би дэлхийд ганц Дон Ли |
|
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |