“Ажлын ширээ” булангийн маань энэ удаагийн дугаарт Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Төв аймгийн телевизийн сэтгүүлчид оролцлоо. Тэдний ажлын ширээг хамтдаа сонирхоцгооё.
/“ДИ МЕДИА АГЕНТЛАГ ХХК”-ИЙН DTV ТЕЛЕВИЗ, “ӨНӨӨГИЙН ДОРНОГОВЬ” СОНИНЫ СЭТГҮҮЛЧ, РЕДАКТОР/

2012 онд сургуулиа төгсөөд, намар нь орон нутагтаа ирж, ажилд орж байлаа. Тухайн үед манай ажил сэтгүүлчдийнхээ дунд нэг компьютертэй, өөрийн гэсэн ширээ байгаагүй. Нэг их том дөрвөлжин компьютертэй, урт бор ширээ байдаг байсан. Түүндээ ээлжилж сууж мэдээ, нэвтрүүлгийн текстээ бичдэг байлаа. Жил гаруй тийм байдалтай ажилласны дараа тусдаа компьютертэй, өөрийн гэсэн ширээтэй болж байсан. Зурагт харагдаж байгаа ширээ бол миний одоогийн ажлын ширээ юм. Ширээн дээрээ зай талбай их эзлэх эд зүйлс тавьдаггүй, яг хэрэгтэй зүйлсээ л байлгахыг чухалчилдаг. Сонины дугаар шилжихийн өмнөхөн, телевизийн нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх явцад ширээн дээр сонины өмнөх дугаарууд, зөв бичгийн дүрмийн ном, тухайн нийтлэлтэй холбоотой баримтууд, шинэ сонин дээр гарах нийтлэл, мэдээний уншлагын засвар хийсэн цоохор эрээн цаас гээд хөглөрөх юм мунддаггүй. Сонины дугаар шилжсэний дараа, нэвтрүүлгийн зохиол дуусахаар эмх замбараагүй болсон ширээгээ харах бас сайхан шүү /инээв/. Тиймээс энгийн үед зурагт харагдаж байгаа шиг компьютер, дэвтэр, үзэг, аяга, стикер цаас, лаа л байдаг. Хэчнээн дэвтэр, үзэг дуусгаснаа сайн санахгүй байна. Би сэтгүүлчээр ажиллаж эхэлснээс хойших бүх дэвтрээ хадгалдаг. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны тоо цөөн учир үндсэн чиг үүргээс гадна бүх зүйлийг хийх чадварт суралцдаг нь давуу тал болдог. Нэвтрүүлгийн монтаж, сонины шинэ дугаартай үед 01:00, 02:00 цагт тарах нь энгийн үзэгдэл шүү дээ.

/“ХӨВСГӨЛ” ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ/

Сэтгүүл зүйн салбар миний хоёр дахь сонголт юм. Эхний мэргэжил маань жүжигчин. Тасралтгүй 22 дахь жилдээ хамгийн дуртай, хамгийн хайртай мэргэжлээрээ ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Соросын сангийн дэмжлэгтэйгээр “Мөрөн долгион FM- 106.5” богино долгионы радиог Балдангийн Бат[1]Эрдэнэ ахынхаа хамтаар үүсгэн байгуулж, нэвтрүүлэгч, хөтлөгч, сурвалжлагчаар нь ажиллаж байлаа. FM радиогийн хөтлөгч, сурвалжлагчаар ажилласнаас хойш аймгийнхаа баяр наадамд 15 жил, томоохон тэмдэглэлт үйл явдал, хурал цуглаан, өдөрлөг, баяр ёслолд нийтдээ 900 гаруй удаа хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилласан байдаг. 1000 хүргээд зодог тайлна гэж боддог доо. Анх ажилд орж байхад тав тухтай ажлын ширээ гэхээсээ илүү бичих боломж хаана л байна тэнд ажлаа амжуулахыг чухалчилдаг байлаа. Эхнийхээ авсан мэдээ мэдээллийг дараагийн ярилцлага, мэдээллээ хүлээж суухдаа гээд л хаана л бол хаана сийрүүлчихдэг, хурдан ажиллах нь л хамгийн чухал байдаг байлаа. Харин одоо бол тав тухыг эрхэмлэдэг болсон. Бас мэдээ, мэдээлэл гэхээсээ илүү үргэлжилсэн сурвалжилга, нэвтрүүлгийн текст, ном зохиол бичдэг болоод ирэхээр ажлын ширээ минь ном, дэвтэр, судлах материал, үүх түүх гээд цуглуулах материал их шаардагдаж, өөрийгөө тойруулсан номын дэлгүүр шахам болчихдог юм байна. Мэдээж эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэг ч нэг л мэдэхэд ширээгээр дүүрэн ном, дэвтэр, сонин сэтгүүл, үзэг балны сав, аяга, тавагтай чихэр, жижиг толь, энергийн лаа, цэцэг, тамганы хайрцаг, утас, хамгийн сүүлд авсан шагнал гээд юу эсийг цуглуулчихсан л байх юм. Гэсэн ч энэ их юман дунд сууж байгаад хийх юмаа хийчихээд, бичих зүйлээ биччихээд л байна. Мэдээж хамаг архив болсон компьютерт маань миний хамгийн гол зэвсэг минь. Миний хувьд бичих ажлаа амжуулахын тулд ихэвчлэн 06:00 цагт ажилдаа ирдэг. Тэгээд л нөгөө их “юм”-ан дундаа бичээд суучихна даа.

/ТӨВ АЙМГИЙН “ТӨВ” ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ/

Орон нутгийн хэвлэл сэтгүүлчээс сэтгүүлч, эвлүүлэгч, зураглаач, найруулагч, зохиолч, графикч, нэвтрүүлэгч гээд маш олон чадвар шаарддаг. Иймд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж хамгийн чухал. Анх гацдаг, унтардаг, залгахгүй л бол ажилладаггүй суурин компьютертэй үзэж тардаг байсан бол I7 буюу долдугаар үеийн шинэ компьютертэй болоод ажиллаад л байх, бүгдийг туршиж үзэх, юм юм хийх урам зоригтой болж билээ. Анхнаасаа хүчин чадал сайтай компьютертэй байсан бол үнэ цэнийг нь тэгтэл мэдрэхгүй л байсан байх. Гэртээ байхаас илүү цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг учир дархлаа дэмжих амин дэм, үнэртэн, гарын тос зэрэг зүйлсээ ширээн дээрээ байршуулдаг. Мөн цэгцтэй ширээнээс гадна ширээний өндөртэй төгс зохицох сандал байж гэмээнэ удаан хугацаанд сууж ажилласан ч ядардаггүй тул сандал дээрээ нуруугаа амраах зориулалтаар дэр байршуулсан. Ингэж ширээгээ өөрийн гэр мэт тохижуулснаар тухтай мэдрэмж авч, үр дүнтэй ажилладаг гэсэн үг. Ширээн дээрх микрофондоо илүү дуртай. Өөрийнхөө ур ухаан, хөдөлмөрөө шингээн байж бичсэн хэдэн мэдээгээ сайхан дуугаралттай микрофон дээр уншиж, эвлүүлэг хийгээд эцсийн байдлаар иргэдэд хүргэх шиг сайхан мэдрэмж байдаггүй. Ширээн дээрээ байлгах дуртай зүйлс гэвэл сайн компьютер, микрофон, витаминууд, үнэртэй ус минь.

/ДОРНОД АЙМГИЙН “МИЖИ” ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭНИЙ ХӨТЛӨГЧ, МЕНЕЖЕР/

Дорнод аймгийн “Мижи” телевизэд мэдээний хөтлөгч, менежер, нэвтрүүлгийн хөтлөгчөөр 10 жил ажиллаж байна. Миний хамгийн тухтай орчин бол ажлын ширээ. Анх сэтгүүлч болж байхад ширээн дээрээ бараг юм тавьдаггүй, хоосон ширээн дээр суудаг байлаа. Харин одоо өөрт хэрэгтэй гарын доорх зүйлс, бичиг баримтууд, компьютер, бал, дэвтэр, аяга, уншиж байгаа номнуудаа гээд хэрэгцээт зүйлсээ байнга байлгадаг болжээ. Унших дуртай номнуудаа ширээн дээрээ нүднийхээ өмнө ил тавих нь нэг төрлийн сэтгэл ханамж мэдрүүлдэг. Ер нь дуртай зүйл маань ширээн дээр байвал жаргалтай болдог юм. Сэтгүүлчийн хамгийн чухал найз бол компьютер. Бид чинь компьютероор л бүх зүйлээ амжуулна шүү дээ. Ач холбогдол өгч, зориуд гоё болгож байгаагүй ч миний хамгийн тухтай орчин бол ажлын ширээ минь. Хэрэв ажлаа сольбол ширээгээ л хамгийн их санах байх.

/БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН “САЯН” ТЕЛЕВИЗИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ/

Миний ажлын ширээн дээр компьютер, үзэг дэвтэр, ном, тамга, цэцэг, хэвлэгч, камер гэх мэт сэтгүүлчийн ажилтай зайлшгүй холбоотой хэрэглэгдэхүүнүүд байна. Цэцгэндээ хамгийн их анхаарал тавьж, халамжилдаг. Учир нь, ажлын ширээний өнгө төрхийг илэрхийлэгч хамгийн чухал зүйл бол цэцэг. Услаж, тордоод байвал улам л өнгө нэмж, надад урам зориг өгдөг гэхэд хилсдэхгүй. Харин үзэг, дэвтрээ байнга дэргэдээ байлгадаг. Ажлын ширээ эмх цэгцтэй байх тусам ажлын бүтээмж ихэсдэг. Бид чинь 09:00 цагт ажилдаа ирж, эвлүүлэг хийх, бичиг баримтаа цэгцлэх, эфирт гарах гээд л үндсэн ажлаас гадна нэгэндээ чадахаас чадахгүй хүртэл тусалж, завгүй бол арыг нь даах зэргээр ачаалалтай ажилладаг. Гол нь энэ бүхнээ ширээнийхээ ард л амжуулдаг учраас цэгцтэй байх нь чухал.

| БУЙД ГАЗРЫН СЭТГҮҮЛЧДИЙН ОРШИХУЙ |
|
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |