Манай улсад ДОХ-ын халдвартай 426 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Бүртгэгдсэн тохиолдлын 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй, 2.4 хувь нь трансжендер байдаг гэх судалгаа бий. 1992-2004 онд манай улсад ДОХ-ын халдвартай таван иргэн бүртгэгсэн байдаг бол сүүлийн жилүүдэд ДОХ-ын халдвартай иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгааг мэргэжлийнхэн онцолдог. Саяхан ДОХ-ын халдвартай хэмээн бүртгэгдсэн 12 иргэн сураггүй болсон талаар мэдээлэл гарсан. Энэ нь улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал учир ТЕГ, ЦЕГ, ЭМЯ хамтран хайж байгаа гэх. Сураггүй болсон гэх ДОХ-той 12 хүний ухамсаргүй, хариуцлагагүй байдлаас болж ДОХ-ын халдвараар өвчлөх иргэдийн тоо жил бүр нэмэгдэх аюулд хүрээд байна. Энэ байдал үргэлжилвэл, хуулийн байгууллагынхан ДОХ-той хүмүүсийг олж илрүүлж чадахгүй боло хэдхэн жилийн дараа манай улсын ДОХ-ын халдвартай иргэд 1200-д хүрсэн байх вий дээ. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой асуудал шүү, Эрүүл мэндийн сайд аа.

Харин үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өгөхдөө “Дархлалын олдмол хомсдолын хам шинж үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт асуудлыг оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас байгуулсан. Эдгээр иргэдийг илрүүлж, хяналтад оруулах нь маш чухал. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглэхгүй бол халдварыг бусдад тараах эрсдэлтэй. Энэ үйл ажиллагаанд өвчтэй иргэдийн нууцлалыг дээд зэргээр хангаж ажиллаж байгааг онцлон хэлье. Хэрэв өөрийгөө хяналтаас гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн ХӨСҮТ-д заавал хандаж, хяналтад орж, ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Вирусээ дарангуйлж чадвал бусдад халдвар тараахгүй. Монгол Улсад ДОХ, сүрьеэ болон бусад халдварт өвчний эсрэг тэмцэхэд ДЭМБ-ын харьяа байгууллагууд, олон улсын хандивлагчид, тэр дундаа Глобал сан чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Жил бүр ойролцоогоор 20 гаруй сая ам.долларын санхүүжилтийг эдгээр өвчинтэй тэмцэхэд олгодог. Энэхүү санхүүжилтийг зөв, үр дүнтэй зарцуулах, зарцуулсан хөрөнгө бодит үр дүнд хүрсэн байх нь маш чухал. Үүнтэй холбоотойгоор үр дүнг шалгах ажлууд хийгдэж, Глобал сангийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан удирдлагуудтай уулзсан. Цаашид Глобал сангийн зохицуулагчийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах урилгыг өнөөдрөөс албан ёсоор түгээж байна” гэв.

ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлааны тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирүсүүд байдаг. Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна. Сүүлийн жилүүдийн байдлаар энэ өвчнөөр30 сая орчим хүн нас барсан бол 2010 оны байдлаар дэлхий дээр ДОХ-н халдвар авсан нийт 34 сая орчим хүн амьдарч байгаагийн 2.5 сая нь 15 хүртэлх насны хүүхэд байна гэх мэдээлэл бий.
Монгол Улсад 1992 онд дэлхийн 165 дахь ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэн бүртгэгдсэн. Тэр нь тухайн үед ЗХУ-д суралцаж байсан оюутан байжээ. Тэр хүн Завхан аймгийн хүн байсан бөгөөд эмч нар хоёр удаа орон нутаг руу очин, хотод авч ирж, эмчилгээнд оруулж байсан гэдэг. Тэрээр 1997 онд нас барсан байдаг. Анхны тохиолдол гэдэг утгаар нь тухайн иргэнд төр засгаас анхаарал хандуулж, ДОХ өвчинтэй тэмцэх үндэсний хороог байгуулсан. Үндэсний хороонд бүх холбогдох яамдын дэд сайд нар багтаж, Засгийн газрын түвшинд ажилладаг байжээ. Тухайн хүн ХДХВ/ДОХ-ын халдварыг ЗХУ-д суралцаж байсан гуравдагч орны иргэнээс авч, бүртгэгдсэн гэсэн үг. ДОХ-ын халдварын асуудалд Монгол Улсын төр засгаас эртнээс анхаарч, 1987 онд анхны ДОХ-ын лавлах төвийг тэр үеийн Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтийн харьяанд байгуулсан байдаг. Энэ үеэс ДЭМБ-ын гурван шаттай төслийн хүрээнд техник хангамж, автомашин, мэргэжилтэн бэлтгэх, эм болон бэлгэвчээр хангах, лабораторийн оношлуураар хангаж ирсэн түүхтэй.
.jpg)
| СУРАГ АЛДАРСАН ДОХ-ТОЙ 12 ХҮН ЧИНЬ 1200-Д ХҮРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ |
|
Бурхан Халдун уулын тахилга энэ сарын 22,23-нд болно
2026-06-03 18:59:58
Женев хотод худалдаа ба жендэрийн ээлжит хуралдаан боллоо
2026-06-03 15:37:17
2026-06-03 15:23:52
Аюулт үзэгдэл ослоос 14 иргэний амийг аварч, 130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-06-03 14:51:06
"Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-нд болно
2026-06-03 12:58:34
Орхон аймгийн Баян-Өндөр сумын бохирын худагнаас нярай хүүхдийн цогцос олджээ
2026-06-03 12:06:27
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусна
2026-06-03 11:43:37
2026-06-03 11:21:47
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-06-03 10:09:43
2026-06-03 09:15:08
Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсынхаа багийг дэмжив
2026-06-03 08:22:51
ТАВАН ХҮНИЙ АМЬ АВАРСАН З.ЭМҮЖИН: НАЙЗЫНХАА ГЭР БҮЛИЙНХНИЙГ УГААРТАХААС АВАРЧ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШАГНАЛ АВАХАД ЭЭЖ МИНЬ НАДААР БАХАРХАЖ, УЙЛСАН
2026-06-03 08:09:56
МАН-ЫНХАН ТӨР УДИРДАХ ГЭЖ МОНГОЛЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ БАЙНА ДАА
2026-06-03 07:00:00
ГУРВАН НАСТАЙ ОХИН УНАЖ НАС БАРСАН 30 МЕТР ЦООНОГИЙГ ЭЗЭМШИГЧ “РЭДВУЛКАН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.МӨНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ
2026-06-03 07:00:00
ЦАХИЛГААНД ЦОХИУЛЖ АМИА АЛДСАН ХҮҮГИЙН ЭЭЖ: ХАЖУУ АЙЛЫН ХАШААНД БАЙСАН ӨМХӨРСӨН ГЭРЛИЙН ШОН САЛХИГҮЙ ӨДӨР УНАЖ, ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН МИНЬ АМИНД ХҮРСЭНД МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-06-03 07:00:00
МОНГОЛЫН 3Х3-ЫН “ТУЛГУУР БАГАНА” БОЛСОН ДАСГАЛЖУУЛАГЧ
2026-06-03 07:00:00
SOS: МОНГОЛ УЛС АМИА ХОРЛОЛТООР АЗИДАА ХОЁРТ ОРЖ БАЙНА
2026-06-03 06:31:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |