Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт гэрийнхээ хашаанд тоглож байсан бага насны хүүхэд өндөр хүчдэлд цохиулж, амиа алджээ. Хэргийн газарт холбогдох албаныхан ажиллаж байна. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс уг хэргийн эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэлээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт хоёр настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан" гэх дуудлага, мэдээллийг бүртгэгдсэн. Дуудлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч модон шонгийн доод ёзоор өмхөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн” гэв.
Бид талийгаач хүүгийн ээжтэй холбогдлоо. Хүүгийнх Жаргалант сумын төвд амьдрдаг, залуу гэр бүл ажээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр осол болох үед талийгаач хүүгийн аав, ээж эзгүй байсан. Хүүг 15 настай хүүхэд харж байсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
-Харамсалтай осол гарчээ. Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
-Хайран сайхан хүүгээ алдчихлаа. Хүүгийнхээ хойдын буяныг гүйцэтгэж байна. Одоогоор лам ирээд, ном уншиж байна.
-Ослын талаар тодруулж болох уу. Яг юу болсон юм бэ?
-Ямартай ч шүүх шинжилгээний дүгнэлт гарахыг хүлээж байна. Бид гомдлоо цагдаагийн байгууллагат гаргаж өгсөн байгаа. Шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас тодорхой тайлбар өгөх нь зохисгүй байх. Гэхдээ тухай өдөр бага зэргийн бороо шивэрч байсан юм билээ. Ямар ч салхигүй өдөр байсан гэсэн. Гэтэл гэнэтхэн гэрлийн шон унаад, утас нь унжаад ирсэн гэсэн. Тэгээд л тэр хэсэгт нь цахилгаанд цохиулаад, хоёр настай хүү минь амиа алдчихлаа. Бид маш их гомдолтой байна. Унасан гэрлийн шон нь хажуу айлын хашаанд байсан. Унахдаа манай хашаа руу налаад унасан юм билээ.
-Тухайн үед хүү харгалзах хүнтэй байсан уу?
-Байлгүй яах вэ дээ. Ах, эгч нь харж байсан. Хашаандаа тоглож яваад л гэнэт амиа алдчихлаа шүү дээ.
-Гэрлийн шон унаад хэр удаж байсан юм бэ. Өмхөрчихсөн гэдгийг нь мэдэж байсан уу?
-Мэдээгүй, хэрэв мэдэж байсан бол ийм зүйл болохгүй. Эрчмийнхэн өмхөрчихсөн байсан гэж ярьсан гэсэн. Хэрэв тийм байсан юм бол яагаад солтогүй юм бэ. Санхүү төсөв байхгүй бол “Гэрлийн шон солино, санхүүг нь энэ хавийн айл хуваагаад гаргана” гэвэл бид төлөх байсан. Ямар ч эрсдэлтэй шүү гэж хэлсэн зүйл байхгүй.
-Салхигүй өдөр байсан юм уу?
-Тийм ээ, салхигүй өдөр байсан нь хяналтын камерын бичлэгт ч байгаа шүү дээ.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Хэргийг шалгаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид ямартай ч гомдолтой байгаагаа хэлсэн байгаа. Шалгалтын хариу тодорхой гараагүй учраас хэн нэгнийг буруутгах боломжгүй” гэсэн юм.
Харин энэ талаар “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал М.Энхжаргалаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
-Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Ажлын хэсэг ажиллаж байгаа. Нэгдсэн байдлаар бид удахгүй мэдээлэл өгнө. Жаргалант суманд хэд хэдэн өмхөрчихсөн гэрлийн модон шон байгаа. Бид солих шаардлагатай гэсэн бүртгэл хийгээд ажиллаж байсан. Бүртгэлтэй байсан модон шонгуудын нэг нь унасан байна. Тухайн гэрлийн шон нь айлын хашаанд байрлалтай байсан юм билээ. Амиа алдсан хүүхэд аль хэсгээс нь барьж авсан гэдэг нь шалгалтын ажиллагааны хүрээнд тодорхой болно. Мөн гэрлийн шон унаад хэр удсан, уналаа гэдэг дуудлага ирсэн үү гэдэг нь ч шалгалтаар тодорхой болох байх. Ямартай ч салхинд унасан гэдэг мэдээлэл байгаа. Өмнө нь бид хэд хэдэн удаагийн шалгалтын ажиллагаа хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Мөн тогтмол эрсдэл үүсэж болзошгүй хэсгийг хянаж, засаж, засварлаж байсан юм. Шалгалтын ажиллагааны дараа тодорхой мэдээлэл өгье” гэлээ.
| ЦАХИЛГААНД ЦОХИУЛЖ АМИА АЛДСАН ХҮҮГИЙН ЭЭЖ: ХАЖУУ АЙЛЫН ХАШААНД БАЙСАН ӨМХӨРСӨН ГЭРЛИЙН ШОН САЛХИГҮЙ ӨДӨР УНАЖ, ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН МИНЬ АМИНД ХҮРСЭНД МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |