Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа. Энэ үеэрээ "БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Эрхэмсэг хатагтай Ким Ён Жү-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьсанд тань дахин талархал илэрхийлье" гэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү "Энэ жил Монгол Улсын Их Хурлын даргатай гурав дахь удаагаа уулзаж байгаад баяртай байна. Үндэсний Ассамблей дэх гишүүд тэр дундаа улстөрийн олонх, цөөнх намын төлөөлөл Монгол Улсад айлчлахдаа Улсын Их Хурлын даргатай найрсаг, дотно уулзалт хийсэн хэмээн танилцуулж, сэтгэл хангалуун байдаг" гэлээ.
Тэрбээр "Энэ жил Монгол Улсад хоёр удаа айлчилсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандууллаа. Тодруулбал, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл юм. Хэдийгээр тулгамдсан асуудлууд удаа дараа гарч байсан хэдий ч Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж дууссаныг дуулгахад таатай байна. Өнөөдөр Улсын Их Хурлын даргатай уулзах завшаан тохиож буйтай холбогдуулан уг төслийн тайланг гардуулахад туйлын баяртай байна. Бидний цаашдын хамтын ажиллагааг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал" гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-гийн Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх чин сэтгэлийн хичээл, зүтгэлийн үр дүнд уг төсөл амжилттай хэрэгжиж дууссанд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ. Тэрбээр, Монгол Улс, БНСУ-ын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарч ирсэнд талархал илэрхийлье гэв. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессын шинэчлэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.

| Г.ЗАНДАНШАТАР: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |