• Өнөөдөр 2025-07-16

Айлчлалтай холбогдуулан Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу орчмын замын хөдөлгөөний түр хязгаарлана

2023-09-06,   942

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7-10-ны өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийнэ.
 
Айлчлалтай холбогдуулан Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу орчмын замын хөдөлгөөний түр хязгаарлах аж.
 
Энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ТЦА-аас зөвлөлөө.

Айлчлалтай холбогдуулан Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу орчмын замын хөдөлгөөний түр хязгаарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188